Уншиж байна ...

Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээн авлаа

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарчээ. Энэ хүрээнд 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын сайн дурын хэсгийн төлөөлөл оролцсон юм.

Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардуулсан байна. 

Сайн дурын гишүүдийг чадавхжуулах багаж, тоног төхөөрөмжид зөөврийн мотопомп, сүх, хүрз, мотор болон гар хөрөө, үүргийн гал унтраагуур, үлээгч төхөөрөмж, зурвас татагч жоотуу, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас зэрэг багтаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.