Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох ажлын хэсгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар байгуулсан билээ.
Хэдийгээр боловсролын салбарын үйл ажиллагааг дагнан судалсан судалгаа байхгүй боловч боловсролын салбарт хамааралтай судалгаанууд хийгддэг. Тухайлбал 2015 оноос Авлигын индекс, Шударга байдлын үнэлгээг нэгтгэж, шинэ аргачлалаар авлига, шударга байдлын судалгааг хийсэн бол хүүхдийн шударга байдлын үнэлгээний аргачлалыг 2008 онд боловсруулан 2010 онд анхны судалгааг авсан байна.
Авлигад хамгийн их автсан байгууллагууд ямар байгууллагууд байна вэ? гэсэн судалгааны асуулгад боловсролын байгууллагууд 2018 онд нэлээд өндөр буюу 41 хувьтай эрэмбэлэгдэж байсан бол 2019, 2021 онуудад 8.1-8.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2021 онд гадаад шударга байдал буюу иргэдээс өгч байгаа үнэлгээ сайжирсан үзүүлэлтүүд харагдаж байна. Үүнд, ил тод байдал, хариуцлагатай байдал, иргэдийн хувьд авлигын журмаар асуудлыг шийдвэрлэж болно гэсэн хувь нь буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтнуудын үнэлгээгээр хариуцлагатай байдал, дотоод хяналт, удирдах албан тушаалтнуудын манлайлал, үүрэг хариуцлага, үлгэрлэл муудсан гэж үнэлжээ.
Авлигатай тэмцэх газарт ирж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл гомдол хамгийн их хувийг эзэлж байна. Мөн хөрөнгө мөнгөний зарцуулалт, сургалтын чанар, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой, албан бус төлбөр хураамжтай холбоотой гомдол их иржээ.
2021 оны өргөдөл гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:
Өргөдөл, гомдол, мэдээллийн хамаарах салбараар нь авч үзвэл:
Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг ангилан авч үзвэл
Авлигын гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлын 60-70 хувь нь эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэж байгаа нь гомдол мэдээлэл үндэслэлтэй байгааг илтгэж байна. Иймд боловсролын салбарын шударга байдлын асуудал нэлээд анхаарал татсан асуудал болж байгаа учраас 2022-2023 оны хичээлийн жилд анхаарал хандуулан ажиллана хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.