ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Монгол Улсад дефолт болох эрсдэл байхгүй Б.Лакшми: 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна

Өдрийн сонин
2022 оны 8 сарын 3
Өдрийн сонин
зураг
 

Б.Жавхлан: Монгол Улсад дефолт болох эрсдэл байхгүй

Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Сүүлийн үед гаднын хэвлэлүүд манай улсыг Шри-Ланкийн араас дампуурлаа зарлах орон гэж цоллох болов. Ингэхэд Монгол Улс өрийн дефолтод орох уу?

- "Өрийн дефолт" гэж аливаа улс орны Засгийн газар өөрийн хүлээсэн өрийн төлбөрийг төлөх чадамжгүй болох тохиолдлыг хэлдэг. 

Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2021 оны байдлаар 33.8 тэрбум ам.доллар байгаа. Үүний 25 хувь буюу 8.5 тэрбум ам доллар нь Засгийн газрын өр байна, үүний дийлэнх хэсэг буюу 66 хувийг 1991 оноос хойш хуримтлагдсан өр төлбөр эзэлдэг.

Засгийн газраас өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

Тухайлбал. өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 55.1 хувь, 2021 онд 50.8 хувь болтол бууруулсан. Тэгвэл дундаж хүүгийн хэмжээ 2016 онд 5.3 хувь байсныг 2021 онд гурван хувь болтол бууруулж гадаад өрийн зардлыг үе шаттайгаар бууруулсан байгаа.

Товчхондоо, Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн төлбөрөө төлөх чадваргүй болох хэмжээнд хэзээ ч хүрч байгаагүй. Цаашид бид төсвийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиа баримтлаад явахад өрийн дефолтод орно гэсэн ойлголт байхгүй болохыг үүгээр мэдэгдэхийг хүсэж байна.

- Монгол Улсын гадаад бондын хоёрдогч зах зээлийн хүү өсөж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын манайд үзүүлэх итгэл буурч байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

- Мэдээж сүүлийн үед дэлхий дахинд үүсээд байгаа зарим нөхцөл байдал нь манай улсын гадаад бондын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ энэ он гарснаар гурван удаа өсгөж, зорилтот түвшнийг 2.25-2.5 хувь байхаар тогтоогоод байгаа нь 1980-аад оноос хойш тохиолдсон хамгийн огцом өсөлт болж байна. Үүнийг дагаад АНУ-ын Засгийн газрын тав болон арван жилийн хугацаатай бондын өгөөж 2.65-3.01 хувь болж өсөөд байгаа юм. 

Энэ нь дэлхийн хамгийн эрсдэлгүй АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн хувь хэмжээг нэмэгдүүлж, цаашлаад дэлхий нийтээр шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх бондын зардлыг нийтээр нь чирч нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Түүнчлэн, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын дефолт болон Шри-Ланка Улсын Засгийн газрын өрийн дефолтоос үүдэн Азийн хөрөнгө оруулагчдын болгоомж нэмэгдэж, энэхүү болгоомжлол нь бусад хөгжиж буй орнуудын гадаад бондын үнэлгээнд дам нөлөөг үзүүлж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын гадаад бондын хоёрдогч зах зээл дэх үнэлгээ нь зээлжих зэрэглэлийн ижил үнэлгээтэй улс орнуудтай харьцуулбал эрсдэл харьцангуй багатай гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл, манайтай ойролцоо зээлжих зэрэглэлтэй бусад орнууд болох Пакистан, Камбож, Мальдив, Шинэ Гвиней, Вьетнам зэрэг улсуудтай харьцуулахад манай улсын Засгийн газрын гаргасан бондын үнэлгээ харьцангуй сайн байгаа.

Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд болох 'Fitch", "S&P" зэрэг байгууллагуудын зүгээс Монгол Улсын богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлж буй бодлого, төсвийн сахилга бат, өрийн тогтвортой байдал, эдийн засгийн потенциал, түүний өсөлт, гадаад валютын нөөц болон эдгээрийн цаашдын төлөв зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг үнэлээд 2022 оны 5, 7 дугаар саруудад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В тогтвортой" хэвээр хадгалсан нь олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсад итгэж байгааг илтгэж байна.

- Манай улс ирэх жилүүдэд эдийн засгийн том сорилттой тулгарна. Томоохон өрүүдээ эргэн төлөхөд бэлэн үү?

- Энэ оны хувьд бид зөвхөн "Чингис" бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Уг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой.

Энэ нь бидний 2020-2021 онд амжилттай авч хэрэгжүүлсэн "Номад", "Сенчири" төслийн өрийн зохицуулалтын хүрээнд 2022 онд төлөгдөх хуваарьтай байсан 1.0 тэрбум ам.долларын бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан өрийн удирдлагын арга хэмжээг зөв авч хэрэгжүүлсний үр дүн юм.

2021 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газрын зүгээс "Сенчири" төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам доллар, 10 жилийн хугацаа тай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төслийн хүрээнд хугацаа нь тулаад байсан 2022 оны 12 дугаар сард төлөгдөх “Чингис" бондын үлдэгдлээс 662 сая ам.долларыг, 2023 онд төлөгдөх хуваарьтай "Гэрэгэ" бондоос 277 сая ам долларыг тус тус төлсөн.

Өөрөөр хэлбэл, бид 2022- 2023 онд үүсэх хүндрэлийг урьдчилж харж, өрийн төлбөрийн хувьд ачаалал багатай, зах зээлийн нөхцөл таатай үеийг ашиглан энэхүү зохицуулалтыг хийсэн юм.

Нөгөө талаас "Сенчири", "Номад" өрийн зохицуулалтыг жилийн өмнө хийгээгүй байсан бол 2022 онд 1 тэрбум ам.долларын гадаад бондын төлбөрийг бүтэн дүнгээр 2022 оны эцсээр төлж, тэр хэмжээгээр гадаад валютын нөөц багасах байлаа.

Түүнчлэн манай Засгийн газрын хувьд 2023 онд төлөгдөх хуваарь бүхий 841 сая ам.долларын гадаад төлбөр хүлээгдэж байна. Үүнээс 2017 онд гаргасан "Гэрэгэ" бондын 533 сая ам.долларын эргэн төлөлт 2023 онд хийгдэхээр байгаа юм. Энэ төлбөрийг бид мөн Засгийн газрын 2023-2025 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийн дагуу улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

- Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд их харагдах боллоо. Энэ үнэн үү?

- Баяр наадмын өмнө БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна гэсэн буруу мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Энэ талаарх ташаа мэдээллийг Сангийн яамнаас удаа дараа залруулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгсөн байгаа.

БНХАУ-аас их хэмжээний зээл авах яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй гэдгийг энд дахин хэлмээр байна. Ер нь манай улсын хувьд их хэмжээний гадаад өр авах эсэх асуудлыг Улсын Их Хурал дээр шийддэг.

Манай Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй, ил тод байдаг ардчилалтай улс шүү дээ. Ийм асуудлыг Улсын Их Хурал дээр битгий хэл Засгийн газар дээр ч хэлэлцээгүй, тэр ч бүү хэл аль ч яамны түвшинд яригдаагүй асуудал.

- Манай улсын төсвийн орлогын оноогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Инфляц өсөж, ажилгүйдэл улам хавтгайрч, арилжааны банкууд зээлээ хязгаарлаж байна. Цаашид эдийн засаг улам хүндэрнэ гэж шинжээчид сануулсаар байгаа. Төсвийн тодотгол дахиж хийх үү?

- БНХАУ-ын Засгийн газар 2022 оны эхнээс хэрэгжүүлж байгаа "Тэг Ковид" бодлогынхоо хүрээнд томоохон хогуудад хөл хорио тогтоох, хилийн боомтуудынхаа үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн хаах арга хэмжээ авч хэрэгжүүлсний улмаас манай улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар cap бүр дунджаар 0.9 сая тонн нүүрс экспортолсон байдаг.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтуудын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 5-7 дугаар саруудад нүүрсний экспортын хэмжээг сард дунджаар 2.5 сая тоннд хүргэж ковидын өмнөх хэвийн үеийн хэмжээнд хүргэж чадлаа.

Ингэснээр эхний долоон сарын байдлаар нийт 11.0 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар, 856.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлогын төлөвлөгөө 99 хувьтай биелж, 8,001.5 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөний 50 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь 2021 оны мөн үеэс 12.6 хувь, 2020 оны мөн үеэс 83.6 хувь, 2019 оны мөн үеэс 44.2 хувиар тус тус өссөн байна.

Төсвийн орлогын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрсэн тул төсвийн тодотгол хийх шаардлага үүсэхээргүй байна.

Төсвийн орлого бүрдүүлэлт ийнхүү биелснээр улсын төсвөөс бүх төрлийн төсвийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна. Энэ нь эдийн засгийг тогтвортой байлгах төсвийн бодлогын нэг хэрэгжилт юм.

 

Ярилцсан: М.Мөнхцэцэг

Б.Лакшми: 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна

-ЭРТХЭН ШИГ ОУВС-ГИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

- Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

- Бид оны өмнө эдийн засгаа 4-5 хувьтай хэмээн нэлээд өөдрөг төсөөлсөн.

Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаа төсөөлөхдөө нэгдүгээрт, ОХУ болон Украины хооронд дайн гарахыг төсөөлөөгүй, хоёрдугаарт, цар тахлыг амжилттай даван туулна гэж бодсон. Энэхүү хоёр эрсдэлийг багаар тооцоолохоос гадна асуудал тулгарсан ч шийдчихнэ гэж төсөөлсөн. Харамсалтай нь он гараад найман сарын хугацаа өнгөрсний дараа эргээд харахад манай улсын эдийн засаг улам хүндэрсээр байна.

Орос, Украины дайны нөхцөл байдал хүндэрсэн, мөн цар тахлын нөхцөл байдал сайжраагүйтэй холбоотойгоор БНХАУ дотоодын халдварын тоо хэмжээг багасгахын тулд хилээ хааж, томоохон хотууддаа хөл хорио тогтоож байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлт саарч байна. Бид 2021 онд эдийн засгаа төсөөлөхдөө дайн, цар тахалтай холбоотой эрсдэлийг сайтар тооцоолж чадаагүй ч хоёр том фактыг олж харах ёстой байсан.

Нэгдүгээрт, энэ оны хоёрдугаар сард зохиогдсон Өвлийн олимп болон ирэх 10, 11 дүгээр сард зохиогдох Комминуст намын хурал болох учраас үүнээс үүдэн манайд учирч болох эрсдэлүүдийг хангалттай хэмжээнд тооцоолж чадсангүй. Учир нь уг хоёр үйл явдал Монгол Улсад байнга эрсдэл дагуулсаар ирсэн. БНХАУ-д олимпын наадам зохиогдохоос нэг сарын өмнө байнга хилээ хаадаг. Тухайлбал, 2008 оны зуны олимпын үеэр БНХАУ мөн л хилээ хааж байсан. Ялангуяа энэ жил цар тахалтай холбоотойгоор өмнөхөөсөө ч удаан хугацаанд хил хаалттай байсан шүү дээ. Мөн БНХАУ болон Тайваний хооронд үүссэн маргаан хурцадмал байдалд шилжвэл хил хаагдах нь наад захын асуудал. Цаашид томоохон эрсдэлүүд ар араасаа үүсэж мэдэхээр байна.

- Сүүлийн хэдэн жил цар тахалтай байсан хэдий ч энэ жил анх удаа 18 их наядын төсөв баталж, эдийн засгаа тэлсэн. Ийм амаргүй цаг үед эдийн засгаа тэлэх нь хэр оновчтой шийдэл юм бол?

- Төсвийн бодлогын тухайд сөрсөн бодлого баримтлах нь зөв байдаг. Эдийн засаг сайн байх үед хуримтлал үүсгээд өсөлт нь саарсан үед үүсгэсэн хуримтлалаараа эдийн засгаа тэлж, дэмжих бодлого баримтлах ёстой. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь хангалттай түвшинд байхгүй учраас жил бүр эдийн засгаа автоматаар тэлэх бодлого барьж ирсэн.

Эдийн засаг хүндэрсэн үед төсвөө тэлэх нь нэг талаасаа зөв боловч манайд эдийн засгаа тэлэх нөөц боломж нь хязгаарлагдмал байна. Манай улсын тухайд төсвөө байнга алдагдалтай батлахаас гадна эдийн засгийн өсөлт нь саарсан, ямар ч хуримтлалгүйгээс гадна гадаадын өрийн хэмжээ өндөр байгаа ийм үед эдийн засгаа тэлэх бодлого баримтлах нь хэр оновчтой вэ гэдэг нь том асуудал болоод байна.

- Манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон. Түүнчлэн нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайгаасаа орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг. Тиймээс олж байгаа багахан орлогоо зөв захиран зарцуулах нь зүйтэй байх. Гэтэл манайд төсвийн үрэлгэн зардлууд байсаар л байна шүү дээ?

- Энэ жилийн тухайд төсөвтэй холбоотой нэг ажиглалт бол өмнө нь байдаг л байсан төсөв явсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр урт хугацаандаа эдийн засгийн бүтцээ сайжруулах, дэмжих дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах ёстой байсан ч чадаагүй. Өнөөх уулын мухарт, алслагдсан аймаг хотуудад шавар зуурдаг, цемент цутгадаг төсөв хэвээр л байна.

Өнөөдөр соёлын төв барьснаараа хэчнээн хүн ажилтай, орлоготой болох юм бэ. Төсвийн зарлага гэдэг эргээд орлого олдог байх ёстой. Төсөв мөнгө зарлагадаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээр ажлын байр бий болгодог байхаас гадна зарцуулсан зарлагаа нөхөж олдог байх учиртай. Гэтэл сум болгонд баригдаж байгаа Соёлын төвийн барилгууд орлогоороо зарлагаа нөхөх нь бүү хэл урсгал зардлаа ч олж чадахгүй төсөв дээр дарамт учруулдаг. Энэ мэт маш олон зардал байгаа шүү дээ. Уг нь энэ жил төсөв батлахдаа өмнөх жилүүдээсээ хангалттай сургамж авчихсан байх ёстой.

Манай эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй, импортын бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байгаа нь нэгэнт тодорхой учраас хамгийн гол нь эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл улс орны эдийн засагт нэмэр бус нэрмээс болох төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлсээр л байна.

Өнөөдөр хэмнэлтийн горимд шилжиж, хууль хүртэл баталсан боловч эргээд харахад хурал цуглаан, томилолт, дэд сайдуудын орон тоог цөөлөх, сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг эргүүлэн олгоно гэх мэт эдийн засагт бодит үр өгөөжгүй, аргацаасан арга хэмжээнүүд л авлаа.

- Засгийн газраас эдийн засгаа сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч олон тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийгээ ихээхэн үр дүнтэй байгаа хэмээ танилцуулсан. Гэтэл бодит байдал дээр ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт улам л нэмэгдэж байгаа энэ үеийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?

- Манай суурь нөхцөл байдлыг аваад үзэхээр эдийн засгийн өсөлт саарчихсан, төрөлжөөгүй, өрийн хэмжээ өндөр, мөнгөний ханш суларсан, валютын үнэ өссөн гэх мэт маш ярвигтай нөхцөл байдалд орчихлоо. Эдийн засаг ийм эмзэг байгаа үед шулуухан хэлэхэд эртхэн шиг ОУВС-тай хамтарч ажиллаад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн нь зүйтэй байх гэж харж байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсөвт тодорхой хэмжээний хяналт тавигдана. Зарим нь үүнийг гаднын хяналт гэж хэт өрөөсгөл ханддаг. Үнэндээ манай улсад төсвийн сахилга бат бий болгоход хяналт зайлшгүй хэрэгтэй байгаа.

Хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд төр, хувийн хэвшил, өрх гэрийн хэмжээнд нэн шаардлагатай бус зардлуудаа танах л хэрэгтэй байна. Цаашид БНХАУ, Тайваний асуудал улам хурцдаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл түүнээс үүдэн гарах хүндрэл хамгийн багадаа 1-2 жил үргэлжилнэ. Хэрэв манай улсын хил ийм удаан хугацаагаар хаалттай байвал бид элгээрээ хэвтэнэ. Энэ мэтчилэн бодит эрсдэл, бодит үнэнтэйгээ хүссэн ч, эс хүссэн ч одоо нүүр тулахаас өөр аргагүй. Тиймээс одоо хаана юуг хэмнэж, нөөц хуримтлал үүсгэхэд анхаарах ёстой.

Манай улс 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна. Өмнө нь манай улс дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн он жилүүдэд ОУВС-гийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр асуудлыг харьцангуй хохирол багатай гэх үү, азтай гэх үү даван туулчихдаг байсан.

Үнэндээ бид өнгөрснөөсөө огтхон ч сургамж авахгүй байна. Өнгөрсөн зуунд хамгийн их дайн тулаантай байсан Герман улсыг аваад үзэхэд улс даяараа олохынхоо хэрээр үрдэг биш, олохынхоо хэрээр хуримтлуулж, хэмнэж ирсэн учраас Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж чадсан. Харин манайх жаахан орлого олохоороо үрэлгэн зан гаргаж баруун солгойгүй цацдагаас болж олон хүндрэлтэй нүүр тулж байна. Цаашид энэ байдлаасаа сургамж авч, алдаагаа давтахгүй байх нь чухал.

- Эдийн засагчид манай улсын гадаад ор дефолт зарлах хэмжээнд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа ч Сангийн сайдаасаа авхуулаад тус мэдээллийг үгүйсгэж байгаа. Ер нь гадаад өрийн хэмжээ өндөр, өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орныг ямар хувь заяа хүлээж байдаг юм бол?

- Гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орнууд дефолт зарлах буюу төлбөрийн чадваргүй болдог. Төлбөрийн чадваргүй болж төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрснээр олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох эрх нь хаагдана. Нэгэнт энэ эрхээ алдчихвал дахиж сэргээхийн тулд багадаа 8-10 жил зарцуулдаг. Ерөөсөө л гадаадын хөрөнгө оруулалт бүрэн зогсоно. Хамгийн ойрхноор нь жишээ татахад Венесуэл улс байна. Тус улсад инфляцын хэмжээ хэдэн мянга хүртэл өсөж сарын цалингаараа ганц талх, килограмм мах л авч байна. Манай улс хэдийгээр дефолт зарлах хэмжээнд хүрчхээгүй байгаа ч ирээдүйд ийм хувь заяанд оччихгүйн тулд эртнээс зөв зүйтэй арга хэмжээ авч, гэрийн даалгавраа хариуцлагатай гүйцэтгэх ёстой. Дараа жил бид төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихлоо.

- Бид өнгөрсөн хугацаанд гадаадын улс орнуудаас авсан зээл тусламж, бондоо үр өгөөжтэй зарцуулахад хэрхэн яаж анхаарсан юм бол. Та олон жил эдийн засагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

 - Шулуухан хэлэхэд, гаднаас зээлсэн мөнгөө үр өгөөжтэй зарцуулж чадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол өрийг өрөөр дарна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ийм л байдлаар явж ирсэн. Үүнээс бид урт хугацаандаа эдийн засгаа төсөөлж, тооцоолж, удирдаж авч явж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Хамгийн анх Чингис бондын зээлийг 2013 онд авч байсан. Гэтэл 10 жилийн хугацаанд уг бондын өрийг төлж чадахгүй хоёр дахь удаагаа өрийг өрөөр төлж байгаа нь эмгэнэл. Энэ хугацаанд бид хүүгийн төлбөрийг төлж ирсэн. Бүхэл бүтэн 10 жил хүүгийн төлбөр төлөхөөр анх авсан зээлээсээ хүүгийн төлбөр нь давчихсан ч байж магадгүй. Энэ мөнгөөр бид юу хийх боломжтой байсан бэ. Алдагдсан боломж юу байв гэдэг асуулт гарна. Цаашлаад зээл авахдаа төр засгийн удирдлагууд бага хүүтэй авчихлаа, таван хувь гэдэг. Гэтэл тухайн зээлийг ам.доллароор авсан. Доллароор төлнө. Гэтэл төгрөг долларын харьцаа өнгөрсөн 10 жилд яаж өөрчлөгдөв гэдгийг бодож үзэх л ёстой.

- Улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд олон сорилт тулгарч байгаа энэ үед асуудлыг том зургаар нь харж чаддаг, түүнийг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлдэг, зөв бодлого тодорхойлох Засгийн газрын удирдлагын чадамж чухлаар тавигдах байх. Манай дээдсүүдэд ийм чадамж байна уу?

- Манай төрийн чадавх, хүний нөөцийн чадамж, удирдлага, манлайлал жилээс жилд суларч байгаа гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд хэлж, анхааруулсаар байгаа. Ташрамд хэлэхэд хэн нэгэн хүн гаднаас дарга болоод ороод ирэхээр манайхан салбарын хүн биш гээд шүүмжлээд байдаг. Заавал салбарын хүн байх нь чухал биш. Харин асуудлаа мэддэг, сайн менежер л байх ёстой. Үүний үр дүнд зөв бодлого, зөв менежмент явна. Та бод доо.

Мэргэжлээрээ хамгийн шилдэг эмч эмнэлгийн дарга болчихоор эмнэлгийн үйл ажиллагаа сайжирдаггүй олон жишээ манайд байгаа. Ерөөсөө хамгийн зөө менежментийг богино хугацаанд, үр дүнтэй шийдэх гарц гаргалгаа л олдог, боловсруулдаг байх нь чухал. Төрийн албаны сахилга батад анхаарч, уялдаа холбоог нь маш сайн хангаж өгмөөр байна. Манайхан төрийн албанд орохоороо, ямар нэг сайд дарга болчихоороо толгой нь өөр зүйлд ажиллаад эхэлдэг. "Би энэ ажлыг хэрхэн сайжруулах вэ" гэж бодохоосоо өмнө "Энэ албан тушаалыг яаж өөртөө ашигтайгаар ашиглах вэ" гэж боддогт л асуудлын гогцоо зангилаа бий.

Нэмж хэлэхэд, иргэд мэдлэг, мэдээлэл дутуу байгаагаас болж байна уу УИХ-ын гишүүдийг СӨХ-ны дарга шиг хараад байна. Сүүлдээ гишүүд нь ч өөрсдийгөө СӨХ-ны дарга шиг төсөөлөөд байна. Тухайлбал, тухайн хороо, дүүргийн зам засах. байшингийн дээвэр солилоо ч гэж байх шиг. Уучлаарай, энэ чинь маш инээдтэй бас эмгэнэлтэй дур зураг.

УИХ улс орны бодлого боловсруулдаг, хууль тогтоох байгууллага. Гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартчихаад зам тавих, барилга барих. дээвэр засах ажил хийсээр сүүлдээ иргэд нь "Манай гэрийг цэвэрлэж өг" гэх нь холгүй болчихлоо. Бүр цаашлаад СӨХ-ны даргын ажил хийчхээд түүгээрээ сонгуулийн сурталчилгаагаа хийж дахин УИХ-д сонгогддог тогтолцооны уршиг төсвийн үрэлгэн зардлаар илэрдэг.

- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зарласан нь төрийн албаны шат шатны сайд дарга нарыг ганц сайн ярих сэдэвтэй болголоо. Асуудал ярихаар "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжсэнээр амьдрал сайхан болно л гэх юм. Эдийн засаг амаргүй, гадаад дотоод байдал хурцадмал энэ үед тус бодлогын хэрэгжилт бодит байх боломжтой юу?

- Шинэ сэргэлтийн бодлогыг хэзээ боловсруулж, олон нийтэд танилцуулсан бэ гэхээр дайн гарахаас өмнө танилцуулсан.

Нэгдүгээрт, дайн гарахыг тооцоолоогүй. Хоёрдугаарт, БНХАУ, Тайванийн эрсдэлийг бүр ч тооцоолоогүй. Тийм учраас одоогийнхоо эдийн засгийг бодитоор үнэлээд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эргэж харах шаардлагатай байх.

Хоёрдугаарт, тус бодлогын хүрээнд 98 мега төсөлд хөрөнгө оруулалт татах асуудал яригдаж байгаа гэж ойлгосон. Энэ бол том тоо. Уучлаарай, үнэнийг хэлэхэд ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд манай улс хэчнээн мега төслүүд амжилттай хэрэгжүүлсэн юм бэ. Тавдугаар цахилгаан станцаа барьж чадсан бил үү. Өнөөдөр ч эрчим хүчний дутагдалтай хэвээр байна. Сүүлдээ нурж унахад ойрхон цахилгаан станцуудаа өргөтгөх талаар үлгэр яриад дуусаж байна.

Гуравдугаарт, Шинэ сэргэлтийн бодлого дотор тавдугаар цахилгаан станцтай ижил 10 гаруй жилийн өмнө яригдаж байсан төслүүд багтсан харагдана лээ. Үүнээс харахад өнөөх хэрэгжүүлэлт, менежмент байхгүй, бодиттой хэрэгждэг бус зүгээр ярьдаг, мөрөөдлийн жагсаалт болоод хувирчих вий гэж санаа зовж байна. Хөрөнгө оруулагчид ороод ирэхэд эдгээр 98 төслийн хэд нь ТЭЗҮ нь хийгдчихсэн байгаа бол. Мөрөөдлийн жагсаалт гаргаад төсөөллийн тоо тавьчихсан инээдтэй л юм харагдаж байна. Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дахиад хэдэн жил ярих вэ. Ер нь бол нам засаг, хүн нь солигдож болно. Төрийн бодлогын залгамж халаа гэж байх ёстой. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхгүй бүхнийг дахин эхлүүлдэг нь улс орны хөгжилд саад болж байна.

Дөрөвдүгээрт, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал.Тэгвэл Гадаад хөрөнгө оруулалтын газар гэж байна уу. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь аль хэдийнээ дампуурчихсан. Бид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн. Тухайлбал, 10 жилийн өмнө манай улсын эдийн засаг багахан өсөөд эхлэх үед гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг их сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэр үед манайхан хамраа сөхчихсөн л байсан. Гэтэл өнөөдөр манайд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн хэд байна. Одоо ганц амжилттай хэрэгжиж байгаа нь Оюу толгой л байна. Гэхдээ байн байн гэрээнээсээ эргэж буцаад байх нь манайхыг олон улсад муухай харагдуулж байна.

Эцэст нь нэг жишээ хэлэхэд 2012-2016 онд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагч тус яамтай хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулчхаад нутаг руугаа явчхаад эргээд ирсэн чинь яам нь татан буугдчихсан учраас гэрээ нь цуцлагдсан гэдэг. Яам нь татан буугдсан ч гэрээг нь үргэлжлүүлэх чадамж манайд байдаггүй. Энэ бол бодлогын хамгийн том алдаа. Яг ийм жишээ өөрт нь тохиолдох вий гэдгээс гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн их айдаг. Ялангуяа томоохон мега төслүүд амжилттай хэрэгжихийн тулд хамгийн багадаа 8-10 жилийн хугацаа шаардана. Энэ хугацаанд бодлого, хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх нь хамгийн чухал шүү дээ.

Ярилцсан: П.Батзаяа

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.233] 2022/8/4
МАН өрийг өрөөр төлсөн байх юмаа. Хэзээ ч өрийг өрөөр төлж болдоггүй байхгүй юу даа. Жишээ нь Өөр дээрээ жишээ болгоод боддоо. Авсан өрөө өөр өр тавьж байгаад төлье гэж бодъё. Нэгдүгээрт: Хэзээч чи өрнөөс салахгүй Хоёрдугаарт: Зээлсэн өр чинь өдөр хоногоор нэмэгдсээр чи төлж чадахгүй хэмжээнд хүрнэ. Эцэст нь гэр орон унах унаанаасаа салж гудамжинд гарна. Бодит байдал чинь энэ шүү дээ. Яагаад дампуурах гэдэг үгийг ойлгож ядаад байгаа юм. Өр төлөх чадваргүй гэдгийг чинь дампуурах гээд байгаа юм шдээ. Монгол яг ийм болсон. Улс төрчид дампуурахгүй гэж худлаа тайвшруулж байна. Хэрэлдэхээсээ өмнө бодит байдлаа хар.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.233] 2022/8/4
Өрийг өрөөр төлсөн МАН хариуцлагагүй байна. Өр тавьж өр төлж болдоггүй юмаа. Бүсээ чангалж зардлаа багасгаж байж өрөө багасгах ёстой. Өрийг өрөөр төлснөөр илүү их өртэй болгосон нь МАН , сангийн сайд нь өөрөө. Ийм зүйлд ингэж болохгүй. Харин дампуурах дээрээ тулаад байна. Иргэдийн толгойг мунхруулж тархийг угаах зорилготой мэдэгдэл байна. Гадаад улсын эдийн засагчид үнэн зөв бодитой дүгнэлт гаргаж байгаа. Өртэй улсыг ахиж өр нэмж өмнөх өрийг төлөөд өөрсдийгөө сайн ажилласан гэж дүгнүүлэх гээд байгаа нөхдүүд үнэхээр энэ улсыг дампуурахад хүргэж байгаа нь илэрхий байна.МАН хятадаас дахиад зээл авах нь гарцаагүй үнэн юм байна. Бид Өр төлөх гээд зээл авсан гэж хариулах юм байна. Төрийн хулгайч нар та нарыг дахин гадаадаас зээл авахыг чинь зөвшөөрөхгүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.36] 2022/8/4
Гадаад дотоод байдал ийм хүнд үед ямар азаар АН төр барьж байгаагүй юм бэ . Хэрвээ АН төр барьж байсан бол аль хэдийнээ дампуурчихсан байгаа даа . 12 онд сонгуулийн шөнө УБ хотын бүх сул газрыг өөрсдөө авчихсан байж билээ . Ёстой Арчаагүй Нам баЯдаж шүү
1 | 0 Хариулах
Lorenzo de Medici [66.181.187.152] 2022/8/4
The China-US war because of Taiwan will be the last straw that'll break the camel's back. The only salvation is a Marshall-like plan coming from the USA, Mongolia's only true friend. That said, this very USA is on its way to a total economic collapse when the dollar loses its primacy. Doom and gloom is not pessimism, it's realism.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.3] 2022/8/3
Лакишма янаг нэртэй хүүхэн вэ ха ха ха
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.189] 2022/8/3
Энэ ЛАГшми гэж ямар боловсролтой хаанаас гараад ирсэн ав гай вэ энэ тийм ЛАГ хүн мөн юм уу хэн нотолсон юм? хаана юу хийж явсан авгай худлаа хуцаад байнаа
0 | 4 Хариулах
Зочин [202.55.188.92] 2022/8/3
Бага ангийн хуухдээр их сургуулийн диплом хамгаалуулах гээд горьдоод байхым, таарсан ч ард тумэн бол доо. Улс удирдах телевлегее ч байхгуй, потенциал ч байхгуй, мэргэжилийн экспертууд ч байхгуй, эх орноо гэсэн сэтгэл зурх ч байхгуй, зугээр л цунх барьж бегс долоож хор найруулж гарч ирсэн тархины тураалуудаар удирдуулж байгаагаа одоо хуртэл ойлгодоггуй ээ. Суулийн 30-аад жилийн 24 жилд нь МАН тер бариад одоо улс ямар байдалтай байна? Авилга авдаг, шахаа хийдэг, иргэд хувийн хэвшлийг дээрэмддэг, боломжийг нь хулгайлдаг, халамжаар хахуулддаг, ковидын хуулиар иргэдээ хэлмэгдуулж алдаг, элдэв татвараар хуулиар дарамталдаг, хэзээ ч хариуцлага хулээдэггуй, дандаа бусад руу буруугаа чихдэг, шалтаг хууль дурэм зохиож бух эрх мэдэлд эзэн сууж улсаа тонож дээрэмддэг ийм МАНгас-аас одоо юу горьдхым бэ? Харин ч улсаа дампуурахаас нь емне МАНгас-аас салгаж аврах хэрэгтэй. ЗГ огцорвол МАНгас-ын дараагын ээлж хоолонд орно. Ямар ч ялгаагуй учраас УИХ-ыг л тараах хэрэгтэй!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2022/8/3
Ali hezeenii dampuursan shuu dee, MANgas l nuugaad baigaa bolohoos ...
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.72] 2022/8/3
... үүний дийлэнх хэсэг буюу 66 хувийг 1991 оноос хойш хуримтлагдсан өр төлбөр эзэлдэг.гэнээ 1991 оноос хойш хэдэн жил нь МАН засаг барьсан билээ дээ
2 | 0 Хариулах
Зочин [192.82.78.159] 2022/8/3
1990 оных шиг картын системд орно гэж юу байхав дээ.
2 | 2 Хариулах
Зочин [150.129.143.239] 2022/8/3
АЙЛГАЖ БАЙГАА ЮМ БҮР АРГАА БАРХААРАА ГАЗАР ХӨДЛӨНӨ ЛАА МАЙХАН БЭЛДЭЭРЭЙ ГЭЖ ХУЦАХ ГЭЖ БАЙГАА ЮМ АНЫ АРГА ШҮҮ ДЭЭ
1 | 1 Хариулах
Зочин [202.179.24.93] 2022/8/3
өрийн зохицуулалт хийнэ гэдэг нь 2022 онд төлөх байсан 1 тэрбум долларыг 2026 он хүртэл хойшлуулсан, 2023 онд төлөх байсан 841 сая долларыг 2025 он хүртэл хойшлуулсанаа л хэлж байгаа юм. Яг өрнөөсөө нэг ч доллар төлөөгүй бүгдийг хойшлуулсан. энэ жил 130 сая доллар төлж барагдуулж магадгүй юм.Нэгэнт зээлээд авчихсан долларыг төлж барагдуулж л таарна. МАН ын үед биш л бол хэзээ төлөх нь хамаагүй гэсэн бодлогоор ажиллаж байна. Монголын ард түмэн өртэй байх нь хамаагүй . МАНы хэдэн дарга нар нэмж өр тавьж хувааж идэх гээд л аргаа барж явна даа
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.239] 2022/8/3
ХАРИН Ч САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ АНЫХНЫ ТАВЬСАН ӨР ЗЭЭЛИЙХ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ЮМУУ АЙЛ ХЭРТЭЙ Л АДИЛХАН ШҮҮ ДЭЭ УРДАХ ӨРӨӨ ДАРААГИЙН ӨРӨӨР ДАРАХ НЬ САЙН АРГА БИШ Ч БУСДЫГ ХОЙШ ТАВИАД ӨРТӨЙГӨӨ НОЦОЛДООД БАЙВАЛ ДАМПУУРНА БИЗДЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ ТАВИАД АРХИ УУГААР ГАДААДАД КАЗИНОДООД ДУУССАН НӨХДҮҮД ДЕФОЛТ БОЛООСОЙ ГЭЭД СУУЦГААЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ
3 | 4 Хариулах
Зочин [202.179.24.93] 2022/8/3
2016 онд сонгуулийн шоу хийгээд хүн бүр 15сая төгрөгний өртэй болчихлоо гээд уйлан донгодоод байсан. Тэгсэн тэр мөнгөөр чинь МАК, Монполиметийн цементийн үйлдвэр баригдаж тэр хирээр монгол залуус ажилтай байж дампуурахгүй явж байна. Бас жижиг дунд үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсний хүчинд үйлдвэрлэл сэргэж иргэд арай модоо барьчихгүй байгаа шүү, 4жилийн хугацаанд 3200км зам барьж, УБын "" уулзварыг шинэчилж байлаа. Гэтэл тэрнээс 2 дахин их мөнгө зээлчихээд Хүрэлсүгийн ЗГ яг юу хийсэн юм бэ. Үзүүлээч, харчихаад буцаагаад өгье
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.239] 2022/8/3
чи ч яах вэ үнэндээ короногийн үед ядарсан маниуст их л нэмэр болсон шүү хэрэв ан байсан бол яагаач үгүй байхад ард нийтээрээ хандив босгох шахсан биздээ хүн гэдэг амьтан мартах нь амархан юм даа өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр байгаа өайдлаа мэдэрч амьдармаар юм даа
0 | 0
Путингүй Монгол улс [139.5.218.124] 2022/8/3
коммунистууд бодит байдлаа хэзээ ч үнэн хэлдэггүй дандаа үгүйсгэж мушгидаг.Монгол улс Белорус болжээ Валютийн ханшийг хараарай Монголд цаас болсон рубль 52 төгрөгтэй тэнцсэн шааж явна Белорусийн дарангуйлагчаас болж цаас болсон рубль хэрэглэж Белорус улсад дефолт болсон Дефолтоос болж Белорус улс украйнтай байлдах уу татгалзах уу ацан шалаанд орж дарангуйлагч нь чацга царайлж том бүлтэрэхээс өөр ажилгүй болжээ Монголд дефолт болох шинж зөвхөн 20000 төгрөг цаас болсоныг иргэн бүр мэдэж байгаа Цаас болсон 20000 төгрөгөөр өдрийн хоолонд 50000 төгрөгийн зээл авсан ядуу хүн өдөртөө төлж барагдуулж чадах уу
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2022/8/3
Дэлхий дээр шинэ төрлийн хүйтэн дайнд шилжиж эхэлсэн. Орос Хятад болон бусад. Бид ирэх сонгуулиар хүссэн хүсээгүй МАНыг сонгохгүй бол Орос Хятадын дунд боогдож том хямралд орно. Украйны дайн дуусахгүй
0 | 6 Хариулах
Зочин [66.181.161.83] 2022/8/3
Монгол Шриланк 2 өөр. Манайхан нүүрсээ тасалдуулахгүй гаргаад бхад л бүх зүйл Ок. Юун дефолт энэ тэр. Энэ яажгий авгай одоо юу вэ ккк
3 | 8 Хариулах
Зочин [66.181.165.54] 2022/8/3
Яана вэ, нийтээрээ ингэж бодож суудаг юм биш байгаа даа. Эмгэнэлтэй юм бэ. Ковид гээд нүүрс гарахгүй нусаа хацартаа 2 жил гаруй нааснаа мартаа юу? Дэлхий дээр Монголоос л тэр нэг хар чулуу чинь гардаггүй юм ш дээ? Женкогийн буянд машинаар зөөдөг, Хятад жил бүр гангийн үйлдвэрлэлээ багасгаж байгаа манайд ажиллах хүчин улам олдохгүй байгаа, инфляци явагдах тусам тонн нүүрсийг зарж байгаа үнэ, гаргаж авч байгаа үнэ 2 нь ойртоод байгаа, дизель түлш нэмэгдээд техник ажиллуулахад улам зардалтай хэцүү болсон энэ тэр гээд наад нэг хар чулуулаг юмыг чинь зүгээр хүрз жоотуугаар ухдаггүй юм ш дээ. Зүгээр нэг үхэр монголчууд гээд хэлчихээгүй юм байна аа
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.233] 2022/8/4
Хятад хилээ хаахад нүүрсээ хэнд зарна гэж. Цаашдаа ч хятад байнга хилээ хаах болно. Тэр үедээ манайхаас өрөө нэхнэ. Энэ хүн үнэнийг хэлсэн байна. Тэр их өрийг хэн төлөх вэ??? Монгол шриланкаас дор бодчихоод байна.
0 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/8/3
Лакшми гэгч энэ амилсан босоо ороолон шуламын чин хүсэл нь манай улсыг ОУВС н мөглөнд хийж цоожлох санаатай юм аа даа. НҮХ н доржханд энэ хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй.
3 | 5 Хариулах
Зочин [150.129.143.239] 2022/8/3
ямарч дефолт болохгүй МАН байгаа цагт АНыхан л нэг иймэрхүү юмны суурийг тавьчихаад хараад байгаа юм но шнууд
0 | 4 Хариулах
Зочин [103.212.119.233] 2022/8/4
МАН өрийг өрөөр төлсөн байх юмаа. Чи хүнээс өр зээл тавиад тэр өрөө дахиад өөр зээл авч төлөхөөр хүнүү. Чамайг залилан хийсэн гээд чи шоронд орно биз дээ. Өөр дээрээ жишээ болгоод боддоо. Хэзээч чи өрнөөс салахгүй, чиний өр өдөр хоногоор нэмэгдсээр чи төлж чадахгүй хэмжээнд хүрнэ. Эцэст нь гэр орон унах унаанаасаа салж гудамжинд гарна. Бодит байдал чинь энэ шүү дээ.
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.27.189] 2022/8/3
Дампуурлаа зарлаа тэр нь амар
4 | 1 Хариулах
lagshmi chine AN iin [хориотой үг] shde [202.21.112.172] 2022/8/3
lagshmi chine AN iin [хориотой үг] shde
2 | 3 Хариулах
Зочин [192.82.87.123] 2022/8/3
Дефолт болох юм шиг муу ёрлох юм. Зарим нь бараг л дефолт болчихоосоо гэж мөрөөдөж байх шиг байна. Монгол Улсын эдийн засаг дефолт болох ямар ч үндэслэл байхгүй байна. Инфляцийн өндөр хувь, түлш шатахууны үний өсөлт бол дэлхий нийтийн хэмжээтэй харьцуулах харьцангуй бага байгаа юм шүү. Эдийн засгийн энгийн теормын талаар ойлголтгүй Б.Лакши мэтийн эдийн засаганцарчууд мөн ч олон байна даа. Яандаа. Дефолт гэж юуг хэлээд байгаагаа ч ойлгохгүй байна шүү дээ
6 | 7 Хариулах
Зочин [66.181.165.54] 2022/8/3
Сүх далайтал үхэр амар гэж улс бонд гаргаад бондоо төлж чадахгүй байна улам өр нь нэмэгдээд байна гээд бичээд байхад л дефаулт болох үндэслэл байхгүй гээд байх юм. Улс бондын төлөлтөө цагтаа төлж чадахгүй болохоор юу болдог гэж бодоод байна аа? Арай буу барьсан цэргүүд орж ирнэ гэж бодоогүй байгаа даа? Credit rating гээд олон улсын зээлжих зэрэглэлийг нь олон улс дээр нээлттэй зарлаж бууруулаад тэр улсыг улам л буланд шахдаг юм ш дээ. 10хан тэрбум долларын эдийн засагтай улс нэг дампуурахаа хүрвэл хэд хоногийн дотор доллар 10.000, 20.000 хүрээд наад төгрөг гэдэг зүйл чинь цаас болоод, хэн ч бид нартаа худалдаа наймаа хийхээ болино. Хэрвээ асуудалгүй байсан бол яг өнөөдөр банкууд яагаад зээл гаргахаа боличихвоо??? Яагаад 2940 байсан доллар одоо 3200 гараад явж байна аа? 400 долларын ч дундаж цалин хүрэхгүй цалин авдаг болцгоочихоод юу ч болохгүй ээ төр засагтаа итгэ гээд хуцаад эргүүтээд суух юм. Эсвэл та нар ийм дүнхүү бүр юу ч ойлгохоо боличихсон юм уу
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.29] 2022/8/3
Сангийн сайд болио ичээч дээ гаднийн тв-ээр ч биднийг дараагийн Шриланк гээд бн даа
6 | 2 Хариулах
Зочин [64.119.21.182] 2022/8/3
Нэг л худлаа чухал, ууртай царайлсан юмнууд. Бусдын авсан авилгалд атаархаад байдаг юм байх даа.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.29.146] 2022/8/3
Хоёулаа ац юм
2 | 1 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/8/3
Энэ хоёр ац юм Чи өөрөө ал юм.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.29.146] 2022/8/3
Харин чинийх хөгшин хүний уруул шиг өмхий ногоон ангал, за бараг нүх юм даа
2 | 1 Хариулах
Зочин [103.80.211.219] 2022/8/3
Жавхлан ацаа мэдэх вэ дээ
5 | 0 Хариулах
Хэнийг хэнтэй харьцуулна вэ [66.181.165.54] 2022/8/3
Нэг нь юу ч мэдэхгүй насаараа цүнх барьсан хоосон толгойлсон том цээжтэй муу намын нэг утсан хүүхэлдэй. Байдал бишдэхэд төрөөс хэдэн жил тасралтгүй ш..ж олсон дансандах хэдэн тэрбум төгрөгөө доллар болгоод онгоцонд суугаад яваад өгнө. Бид нарт та нар сүүдрийг нь ч олж долоохгүй хоцорно. Муу нохойн бааснууд хэдэн жил болохгүй байгаа зүйлийг болж байгаа юм шиг жүжиг тоглолоо даанч болсонгүй л дээ тэ. Муу ч сайн ч монголчууд чинь 2,3 үсэг нийлүүлээд англи хэл дээр хэдэн өгүүлбэр уншихтайгаа болчихсон ш дээ, та нарын үхэх гэж байгаа мэт дараад байгаа мэдээнүүдийг чинь гадаадын хэвлэлээр шуугиж байна. Өрөөс өрийн хооронд, нэг өрийг дарахын тулд нөгөө өрийг авдаг тэрийгээ авахдаа нэмээд дахиад өөрсдийнхөө ш..х мөнгийг хавчуулаад авдгийг чинь 8 настай хүүхдээс авахуулаад 80 настай хөгшин ч мэддэг боллоо. Нөгөөх нь олон жилийн туршлагатай мэргэжлийн эдийн засагч хүн. Энэ хүн бидэнд муу мэдээ дуулгах ямар ч сонирхолгүй байгаа гэхдээ үнэн мөнийг хэн нэгэн хэлэх л ёстой. Тэр нь энэ эмэгтэй юм.
15 | 1 Хариулах
Төрийн ШИМЭГЧ Хулгачыг Зайлуулья [154.49.100.130] 2022/8/3
Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ хөдөлгөөн
3 | 0 Хариулах
asdf [62.133.47.149] 2022/8/3
Еренхий сайд нь Женкогийн хүүхэлдэй байхад ийм л юм болно, ойлгомжтой
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.45] 2022/8/3
Манай Улсад тулгарч буй хамгийн том асуудал: “ Ялангуяа томоохон мега төслүүд амжилттай хэрэгжихийн тулд хамгийн багадаа 8-10 жилийн хугацаа шаардана. Энэ хугацаанд бодлого, хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх нь хамгийн чухал шүү дээ.”
1 | 1 Хариулах
ГАДУУР АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦ ӨӨ [103.57.94.99] 2022/8/3
ЗҮГЭЭР Л ГАДУУР АМЬДРАЛТАЙГАА ТАНИЛЦ. ЗАХУУДААР ЯВ, ГЭР ХОРООЛОЛ ГЭЛТГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ОДОО. ДУНДАЖ АМЬДРАЛТАЙ АЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН. МЭДЭЭЖ УЛС НЬ ДАМПУУРДАГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ИРГЭД НЬ БОЛ АЛЬ ХЭДИЙН НЬ ДЕФОЛТ БАЙТУГАЙ ЗАРЛАЧИХСАН. ДЭЭР НЭГ АЙЛ ГЭХЭД Л БӨӨН МАШИНИЙ ЗЭЭЛ, ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙЖ БӨӨН ЗЭЭЛТЭЙ ИРГЭД, ИРГЭД ЯДАЖ ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ САХИЛГА БАТ БАЙХГҮЙ БАЙНА.
5 | 1 Хариулах
Зочин [150.129.143.239] 2022/8/3
харж л байна хангамж сайн авч байна ажил голж байна их санах юм хашаандаа ногоогоо тарьж сурах хэрэгтэй ёайна яахаараа гадны иргэд ногоо тариад зараад болод байгааг харах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2022/8/3
ЯМАР ТЭНЭГ ЗГ НЬ УГААСАА МАНАЙХ ДЕФОЛТ ЗАРЛАНА ГЭХЭ ДЭЭ.
2 | 0 Хариулах
Орк [103.57.94.154] 2022/8/3
Боловсролгүй ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ . Тэрийгээ ажил хийлгэх гээд шахаад нэмэргүй гэдгийг ойлгохгүй байгаа л улсууд даа
5 | 0 Хариулах
Зочин [192.82.88.17] 2022/8/3
Энэ новшнуудын арга технологыг мэдэхгүй биш үнэгэн заль гаргаж байгаад яаж ч мэднэ
3 | 0 Хариулах
сонирхогч [192.82.90.41] 2022/8/3
Одоо бүгдээрээ мэдлэг туршлага алив сайхан хийж чадах бүгдээ нийлүүлээд Эрсдэл ирнэ гэж тооцоод л хэн хүнгүй хамтраад тусгай ажлын хэсэг байгуулаад ажлаарай гэж захих байна Ер нь бол эрсдэл хаяанд л байгаа Гадаад хамаарал ихтэй улс бол эрсдэл байнага дэрэгд байх нь ойлгомжтой. Залуусаа мэддэг чаддагаа нийлүүээд Улс эх орноо л бод бид нэг л эх оронтой
2 | 1 Хариулах
Зочин [202.179.25.98] 2022/8/3
Энэ дарга 21 оны хавар оны сүүлээр эдийн засаг V хэлбэртэй огцом өснө гэж ярьж байсан хөөрхий
3 | 0 Хариулах
энхээ [202.179.26.184] 2022/8/3
лагшми чи өөрөө ажил хариуцаж хийж үзээч буруутгах өнцгөөс л ярьдаг юмаа яриадл хэнч ярьж чадна гацхүү хийх хэрэгтэй
3 | 9 Хариулах
Зочин [202.126.88.180] 2022/8/3
ene bol uneheer emgeneltei bodlogo um daa
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.21] 2022/8/3
аль хэдийн дампуурчихсан, наад банкуудаа хараач нэг ч зээл гаргахгүй нэг ч доллар гаргахгүй байгаа, яахав мэдээлэлд ойр хэд нь одоо байгаа боломжыг ашиглаад гадагш дүрвэж байгаа байх, бусад нь ч энэ өвөл бөөн бужигнаанд дунд сүйрэлрүүгээ явах байх. одоо тэгээд нөгөө хүрэлсүг оюунэргүү занданбанди нарын долоогчид яахав тэднийг дагаад халуун аралруу нь явхуу, удахгүй энд сэтгэгдэл бичих нь эрүүгийн хэрэг болдог хуультай болно, тэр үед аман дотроо хараагаад л нэг хужаад дэвсүүлээд сууж байх биздээ.
16 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/8/3
Инфляцаа бодоод үз. Яг ийм хэмжээгээр бид зээлийг эргэн төлхөд асуудал үүсэж байгаа гээд энгийн хүнд ч ойлгожмой байхад сангийн сайд нь мэдлэггүйгээ гайхуулаад явж байхымдаа.
6 | 0 Хариулах
Зочин [192.82.65.153] 2022/8/3
Жавхлангийн хариуцсан ажлыг жавхлангаас асуухаар юу гэж хэлэх нь тодорхой шүү дээ
7 | 0 Хариулах
Зочин [139.5.218.119] 2022/8/3
Жавхлангийн мэддэг эдийн засаг ч мэдэхгүй ээ!. Харин долларын сайн чээнж байх
16 | 0 Хариулах
Зочин [192.82.84.74] 2022/8/3
дундуур нь л байх юм байна
0 | 0 Хариулах