Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консулын хэлтсээс Шуурхай анхааруулга гаргажээ

A.Жаргал
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам "Шуурхай анхааруулга" гаргажээ.

Шуурхай анхааруулгад:

Өнөөдөр (2022/06/30), Монгол Улсад Фэйсбүүк зэрэг мэдээллийн хэрэгслээр “2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй ” гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл болно. 

БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай Элчин сайдын яамны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам”-аас  харна уу. 

Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм.