Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

И.Мөнхжаргал: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Үндсэн хуулийн цэц өчигдөр улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. 

Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн захиалгыг биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж байгаа явдал. 

Ийм байдлаар хандаад байвал манай улсад юу зөв юу буруу байх вэ? Нэг л зөв, нэг л буруу байх ёстой. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна. 

Монгол Улсын өрийг АН бий болгосон юм шиг нийтэд сурталчилж байгаа. Монгол Улсын нийт 33.8 тэрбум ам.доллар болсон. 2016 онд 24 тэрбум болсон. 10 гаруй тэрбум ам.доллароор юу бүтээсэн бэ? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөөд байна. 

Энэ асуудлыг МАН хариуцах ёстой. Хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач. Найр наадам гээд төрийн албаны ажил цалгардаад байна. 

Эдийн засгийн хүнд үед төрийн албаныхан иргэдэд хүндрэл учруулахгүй ажиллахыг шаардаж байна. Цаашид үүнийг засахгүй бол Ерөнхий сайдыг огцрох хүртэл шаардлага тавьж ажиллана" гэлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга Л.Ганзориг "Хорио цээрийн дэглэм буурсантай холбогдуулан АН-ын улс төрийн зөвлөл хуралдсан. Намын үндэсний бодлогын хорооны гишүүд долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд сонгуульт гишүүний татвараа төлнө.

Татвараа төлөөгүй гишүүдийн суудал дээр эргэлтийн сонгууль зохион байгуулна" гэлээ.