Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улсын засгийн газар дотоодынхоо нисэх онгоцны үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газар тус улсын нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт 2030 оныг хүртэл нийт 770 тэрбум рублийн ($14.5 тэрбум) хөрөнгө оруулахаар болсноо Даваа гарагт зарлажээ.

Украины дайнтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас тус улсын агаарын тээврийн салбар хүнд байдалд ороод байгаа.

Өрнөдийн үйлдвэрүүд ОХУ-д нисэх онгоц болон сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээ зогсоосноос гадна Европ, АНУ болон бусад улс орнууд Оросын тээвэрлэгчдийг агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг зогсоогоод байна.

Бас нисэх онгоц түрээслэгчид хоригийн улмаас Оросын авиа компаниудад үзүүлдэг үйлчилгээгээ зогсоосон юм.

“Дотоодод үйлдвэрлэсэн нисэх онгоцнуудын нийт Оросын агаарын тээврийн зах зээлд эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 81 хувьд хүргэх шаардлагатай” гэж тус улсын шадар сайд Юрий Борисов өчигдөр болсон засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.

Одоо Оросын эрх баригчид дотоод үйлдвэрийн нисэх онгоцнуудынхаа бүх эд ангийг гадаад нийлүүлэгчдээс хамааралгүй болгохыг хичээж байгаа. Тус улсад үйлдвэрлэдэг бүх нисэх онгоц ямар нэг хэмжээгээр импортын эд ангиас хамааралтай байдаг.

Шинэ төлөвлөгөөний дагуу 2030 онд Оросын авиа компаниуд нийтдээ 1,000 орчим дотоод үйлдвэрийн нисэх онгоц хүлээж авахаар болжээ.

 

Эх сурвалж: Reuters