"Mongolian Drift Series Round-3" өчигдөр Авто худалдааны цогцолборт зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн мэргэжлийн болон сонирхогчийн хэмээх хоёр ангиллаар болсон юм.
Мэргэжлийн ангилалд 23 тамирчин оролцсоноос Г.Баасанжав тэргүүлсэн бол удаах байрыг Б.Ариунбат, гуравдугаар байрыг Б.Отгонбаяр эзэлжээ. Сонирхогчийн ангилалд 18 хүн оролцсоноос тэргүүнд байрт П.Дөлгөөн, хоёрдугаарт Э.Цолмон, гуравдугаарт Н.Тэгшээ орсон байна.
Сонирхуулахад, ангилллуудын нэгдүгээр үед хамгийн өндөр оноог А.Наранбаатар, Э.Мөнх-Ирээдүй нар авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!