• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Их дэлгүүрийн зүүн талын замыг шинэчилжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэхээр болсон.

Энэ хүрээнд тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Баруун Сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замд асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж дуусжээ.

зураг
 

Тус замын тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг шинэчлэлийн ажлуудыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөөд буй.

Түүнчлэн гол болон туслах гудамж зам шинэчлэх 14 байршлаас Баянзүрх дүүрэг дэх Хилчний гудамж, Чингэлтэй дүүрэг дэх Партизаны гудамж гэсэн хоёр байршилд хашлагыг солих зэрэг засварын ажил эхлээд байна.