Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз, Австри руу зорчих иргэдээс коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан гэрчилгээ болон PCR шинжилгээ шаардахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ингэснээр тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, PCR шинжилгээ өгсөн байх шаардлагагүй болсон байна.

Түүнчлэн Бүгд Найрамдах Австри Улс коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний зохицуулалтад 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ.  Энэ дагуу тус улсад зорчих гадаадын иргэд 3G буюу коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөгдөв гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.