Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дайн бол “НАТО-гийн хүчийг шалгах бэлтгэл сургуулилалт юм” гэж Оросын телевизээр ярив

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Оросын улс төр судлаач саяхан тус улсын төв телевизээр ярихдаа Украины дайныг НАТО-гийн зэр зэвсгийн хүчийг шалгах байлдааны сургуулилалт төдий зүйл гэж тайлбарлажээ.

ОХУ-ын төв телевизийн “60 минут” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо тус улсын Олон Улсын Аюулгүй Байдлын Судалгааны Хүрээлэнгийн профессор Алексей Фененко ингэж ярьсан байна.

“Манай хувьд Украины дайн бол ирээдүйд гарч болзошгүй томоохон мөргөлдөөний бэлтгэл сургуулилалт юм. Тиймээс бид одоо жинхэнэ тулааны талбарт НАТО-гийн зэр зэвсэгтэй харьцуулахад манай зэвсэг хэр хүчтэй болохыг шалгаж байна. Эндээс олж авсан туршлага ирээдүйд хэрэг болж болох юм” гэж Фененко ярьжээ.

Бараг гурван сар үргэлжилж байгаа Украины дайнд Орос болон өрнөдийн орнууд хамгийн орчин үеийн зэвсэг техникээ илгээж буй нь үнэн.

Энэ долоо хоногийн эхээр Оросын тал лазерын шинэ зэвсэг Украины фронт дээр туршсан тухайгаа мэдээлж байв.

Москвагийн суртал нэвтрүүлэгчид сүүлийн үер өөрийн зэвсэгт хүчнийг Украины армитай бус, НАТО-гийн орнуудтай тулалдаж байна гэж ярих болсон юм. Үүнийг өрнөдийн ажиглагчид Оросууд Украинд гаргасан алдаагаа хаацайлах шалтгаан хайж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Business Insider