Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ТОП сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцаарай

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Жил бүр ОХУ-ын Засгийн газраас Монголын хүүхэд залуучуудад бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын 500-600 тэтгэлэгт хуваарийг олгодог. Тэгвэл энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрүүд намар хичээлийн жил эхлэхэд зарлагдахаар хүлээгдэж байгаа билээ.

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Русский дом (хуучнаар РЦНК) нь Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

Тус тэтгэлгийн шалгуур шаардлага нь харьцангуй хялбар байдаг бөгөөд нас харгалздаггүй, орос хэлний оноо (TOEFL, IELTS, HSK шиг), ЭЕШ-ын оноо шаарддаггүй, 5-6 жилийн хугацааны бүтэн сургалтын төлбөрийг олгодог, сар бүр мөнгөн тэтгэмж өгдөг гээд маш олон давуу талуудтай юм.

Монгол улсад энэхүү тэтгэлгийн сонгон шалгаруулалтад орох гэж байгаа элсэгчдийг EDURUSSIA Оросын боловсролын төвөөс Тэтгэлэгт бэлтгэх сургалт, Тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөрүүдээрээ бэлтгэхийн зэрэгцээ жил бүр Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Оросын боловсролын үзэсгэлэнг зохион байгуулж, ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгож, түүнчлэн Орост суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн доор олгодог.

Шинэ хичээлийн жилд их дээд сургуулиа сонгон амьдралынхаа гарааг тавьж, оюутан болох гэж байгаа охид хөвгүүддээ бид ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж болох ТОП сургуулиудаа танилцуулж байна.

Санкт-Петербургийн иргэний нисэхийн улсын их сургууль

Өнөөдөр Санкт-Петербургийн иргэний нисэхийн улсын их сургуульд дээд мэргэжлийн боловсрол эзэмшихээр 4760 оюутан, дунд боловсролын 4193 сонсогч суралцаж, сургуулийн хэмжээнд нисэхийн чиглэлээр 255 гадаад оюутан, мөн 100 гаруй ирээдүйн эрдэмтэд аспирантурын түвшинд суралцаж, 268  багш профессоруудын ажиллаж байна.

Их сургуулийн цогцолбор бааз дээр тулгуурлан шинжлэх ухаан, боловсролын олон төрлийн үйл ажиллагаа явуулах нэгдэл болон нисэхийн салбарын боловсон хүчин, мэргэжлийн чадавхын төвийг байгуулан хөгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрүүд, орчин үеийн боловсролын дэд бүтэц хоёр нь дэлхийн нисэх хүчний салбарт тэргүүлэх хэмжээний мэргэжлийн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэх боломжийг олгож байна.

Тус сургуулийн төгсөгчдийн мэргэжлийн ур чадварууд нь нислэгийн аюулгүй байдлыг хангасан шинжлэх ухааны судалгааны ажил дээр тулгуурлан бүрддэг. Сургуулийн оюутан, аспирантууд шинжлэх ухаан, судалгааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төрөл бүрийн судалгааны уралдаанд тогтмол тэргүүлж, шагналт байранд ордог.

Хүний амьдралын хамгийн чухал, хувь заяаны шийдвэрүүдийн нэг нь ирээдүйн мэргэжил болон суралцах их сургуулиа сонгох явдал юм. Учир нь мэргэжлийн өсөлт, карьерын амжилт, сайн сайхан амьдрал нь эзэмшсэн боловсролын чанараас хамаардаг. Тэгвэл төгсөгчид нь нисэх хүчний салбарт үргэлж өндрөөр үнэлэгдэж  яваа нь уг сургуулийн хамт олны ач гавьяа юм. Санкт-Петербургийн иргэний нисэхийн улсын их сургууль нь нисэхийн салбарын тэргүүлэгчдийн нэг билээ.

Санкт-Петербургийн Политехникийн сургуульд тавтай морил!

Петербургийн политехникийн их сургууль нь гадаадаас суралцаж буй оюутны тоогоороо оросын их дээд сургуулиудын дунд эхний гуравт ордог. Тийм ч учраас олон жилийн турш зөвхөн Оростоо төдийгүй гадаадын бусад улс орны инженерийн боловсролыг хөтлөн жолоодож байгаа билээ.

Их сургуулийн хичээлүүд орос, англи хэл дээл ордог. Орос хэл сурахыг хүсэж буй гадаадын элсэгч оюутнууддаа зориулан их дээд сургуульд элсэхэд бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжүүлээд 70 гаруй жил болж байна.

Та бүхэн Политехникийн их сургуулийн бакалавр, магистрын сургалтын 300 гаруй  хөтөлбөрүүд, аспирантур, докторантурын судалгааны 90 гаруй чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. Түүнээс гадна бакалавр, магистрын түвшний англи хэл дээрх 30 гаруй хөтөлбөрөөс сонгон суралцаж, хос дипломтой төгсөх боломжийг бүрдүүлдэг.

Тус сургууль нь өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэж, орчин үеийн хүртээмжтэй боловсролыг түгээгч юм.  Өнөөдрийн байдлаар нийт 33000 гаруй оюутан суралцаж байгаагаас 8000 гаруй нь дэлхийн 120 гаруй улсаас ирсэн гадаад оюутнууд байна. Их сургуульд 2000 гаруй багш профессор ажилладгаас 200 гаруй нь гадаадын их сургуулиудаас урилгаар ажилладаг багш нар байдаг.

Их сургуулийн үндсэн зорилгын нэг бол оюутнууд болон залуу эрдэмтдийн шинжлэх ухааны судалгаа хийх чадавхыг хөгжүүлэх юм. Политехникийн их сургуульд 70 гаруй судалгааны болон шинжлэх ухааны лабораториуд, аж үйлдвэрийн хамтын оролцоотой 30 гаруй боловсролын төвүүд байдаг. Сургалтын явцад оюутнууд маань бие даасан, бүтээлч сэтгэлгээтэй судлаачид, зохион бүтээгчид, шинжлэх ухаан, техникийн төслийн зохион байгуулагчид болон өсөж хөгждөг.

Санкт-Петербургийн политехникийн улсын их сургуулийн тухай сонирхолтой 6 баримт:

  • Политехникийн сургууль нь 120 га талбай буюу жижиг хотын нутаг дэвсгэртэй дүйцэхүйц талбай бүхий сургуулийн кампустай. Уг кампусыг Оксфорд, Кембрижийн их сургуулийн загвараар байгуулсан
  • Нийт 33000 оюутан суралцагчдын 8000 гаруй нь дэлхийн 120 улсаас ирсэн гадаад оюутнууд байдаг
  • Жил бүр 250 гаруй гадаадын профессорууд урилгаар хичээл заадаг
  • Бүх цаг үеийн турш 250.000 хүн тус сургуулийг төгссөн
  • Уг сургуульд Оросын Холбооны Улсын хоёр дахь том хүчин чадал бүхий суперкомпьютер байрладаг
  • Политехникийн сургуульд “КАМА-1” гэдэг оросын анхны дижитал, ихэр технологитой цахилгаан машиныг бүтээсэн

Томскийн Барилга Архитектурын Улсын Их сургууль

Томскийн Барилга Архитектурын Улсын Их сургууль нь Оросын барилгын томоохон сургуулиудын нэг юм. Уг сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын ТОП-500 болон Оросын шилдэг ТОП-100 сургуулиудын жагсаалтад тус тус ордог.

Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа уг сургууль нь Орос орны өргөн уудам хязгаар нутгуудад болон дэлхийн олон оронд барилгын хэрэгцээт мэргэжилтэн бэлтгэж ирсэн билээ.

Барилга, архитектурын боловсрол, шинжлэх ухааны уламжлалыг үргэлжлүүлж, тэр дундаа гадаадын улс оронд боловсон хүчин бэлтгэх нь сургуулийн хэтийн зорилго юм. Тийм ч учраас оюутнууддаа дан ганц мэргэжлийн суурь мэдлэгийг олгохоос гадна, өнөө цагийн эдийн засаг технологийн өндөр хөгжилтэй цаг үед хөл нийлүүлэн алхах ур чадварыг суулгах тал дээр тусгайлан анхаарч байна. 

Өнөөдрийн байдлаар дөрвөн оюутан бүрийн нэг нь гадаадын улс орноос ирж суралцаж буй оюутнууд байгаа бөгөөд боловсролын бүх түвшинд суралцаж бакалавр, специалитет, магистрын дипломтой төгсөж байна.

Томскийн барилга архитектурын улсын их сургууль нь бакалавр, специалитет, магистр, аспирантурын түвшний 48 сургалтын хөтөлбөр орос хэл дээр хэрэгжүүлж, мөн “Орон сууцны болон нийтийн барилгын архитектур” мэргэжлээр магистрын түвшинд англи хэл дээр хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Өмнөдийн Холбооны Их сургууль

Өмнөдийн Холбооны Их сургууль нь 1915 онд байгуулагдсан бөгөөд Оросын өмнөд хэсэгт байрладаг шинжлэх ухаан, боловсролын томоохон байгууллага юм. Тус сургуульд 22000 гаруй оюутан суралцаж байгаагаас 3000 гаруй нь дэлхийн 80 гаруй орноос ирсэн гадаадын оюутнууд байна.  

Сургуулийн  хичээлийн үндсэн байрууд, тэнхимүүд нь үзэсгэлэнт Дон голын эрэг дээр орших үйлдвэрлэл, соёлын төв болсон Ростов-на-Дону хотод байрладаг. Харин техникийн ухааны чиглэлийн тэнхимүүд нь Азовын тэнгисийн эрэгт байрлах Таганрог хотод байдаг.

Өмнөдийн Холбооны Их сургуульд бакалаврын 46 хөтөлбөр, магистрын 145, аспирантурын 26 хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тус их сургууль нь 6 тэнхим, 11 дээд сургууль, 5 академитай.

Энэ сургуульд мэдээлэл зүйн технологийн, нанотехнологийн, ирээдүйн анагаах ухааны, робототехникийн салбарын судалгааг олон улсын түвшинд явуулдаг.  Тус сургуулийн оюутан залуучууд олон улсын лабораториуд, олон нийтийн төвүүд, инженерчлэлийн төвүүд зэрэгт ажиллаж судалгаа шинжилгээ хийх бүрэн боломжтой байдаг юм.

Гадаадын оюутнууд манай сургуульд бакалавр, магистр, аспирантурын түвшинд хувийн зардлаараа болон засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой.

Өмнөдийн Холбооны Их сургуулийг сонгох 4 шалтгаан:

  1. Оюутнууд бие даан эрдмийн зэрэг горилох эрхийг олгодог шинжлэх ухааны боловсролын газруудтай
  2. Тус сургуулийн хамтран ажилладаг гадаадын 70 гаруй боловсролын байгууллагаас сонгон 1 семестр солилцооны шугамаар суралцах боломжтой
  3. Төгсөгчдөд Европын дипломын хавсралт өгдөг
  4. Өмнөдийн Холбооны Их сургууль нь “Судалгаа удирдах урлаг”  болон “Тэргүүлэх чиглэл 2030” гэдэг хөтөлбөрийн ялагч юм.

Владивостокийн Эдийн засаг, Сервисийн Улсын Их сургууль    

Владивостокийн Эдийн засаг, Сервисийн Улсын Их сургууль нь Оросын Холбооны  Улсын Алс Дорнодын нутаг дахь томоохон их сургуулиудын нэг юм. Тус сургуульд бакалаврын түвшинд 34, магистрын  түвшинд 14, аспирантурын 4 хөтөлбөр тус тус хэрэгжиж байна.

Үндсэн мэргэжлийн чиглэлүүд нь:

  • Эдийн засаг
  • Хууль зүй (бакалавр), Шүүхийн болон прократурын үйл ажиллагаа (специалитет)
  • Аялал жуулчлал
  • Мэдээллийн систем ба технологиуд
  • Дизайн
  • Телевиз
  • Сурган хүмүүжүүлэх ухаан/ хэл шинжлэл зэрэг юм.

Тус сургуульд элсэн орохын тулд дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй: ЕБС-ийн гэрчилгээ, түүний баталгаат орчуулгын хувь, орчуулга, гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хувь болон орчуулга.

Бичиг баримтын бүртгэл болон элсэлтийн шалгалтыг онлайн байдлаар сургуулийн албан ёсны сайтаар авдаг. Энэ жилийн хувьд элсэлтийн бүртгэл 6 сарын 20-ноос эхэлж байгаа.

Гадаадын бүх оюутнуудыг дотуур байраар хангадаг бөгөөд нэг сарын төлбөр 20-130$ байна.


Бусад сургуулиудтай танилцах бол эндээс үзнэ үү: https://edurussia.mn/universities

ОХУ-д сурах болон тэтгэлгийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү: https://edurussia.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.