Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

БИЧЛЭГ: ОХУ-д тэмцээнд оролцож буй ОУХМ М.Лхагвагэрэлд өрсөлдөгч нь спортын бус үйлдэл гаргажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Монголын чөлөөт бөхийн холбооны фэйсбүүк хуудаснаас авав.

ОХУ-ын нийслэл Москва хотод Иван Поддубныйгийн нэрэмжит Мэргэжлийн лигийн чөлөөт бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, грепплинг, панкратионы гэсэн таван төрлөөр 18 дэвжээн дээр нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Монгол Улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа юм. Лигийн тэмцээнд манай таван бөх финалд үлдсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртжээ.

Финалд үлдсэн таван бөх:

Эрэгтэйчүүд

  1. 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга
  2. 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл

Эмэгтэйчүүд

  1. 53 кг-д ОУХМ Б.Болортуяа
  2. 68 кг-д ОУХМ З.Болортунгалаг
  3. 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал нар өнөөдөр шөнийн 00:00 цагт алтан медалийн төлөө барилдана.
Харин тэмцээний 125 кг-ын жингийн Шөвгийн наймд ОУХМ М.Лхагвагэрэл ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоевтай барилдаж, 2:2-оор тэнцэж байснаа манай бөхийг оноогоор илүүрхэх үед өрсөлдөгч нь спортын бус үйлдэл гаргасан бичлэг youtube-д нийтлэгджээ. 

Хүрэл медаль хүртсэн дөрвөн эмэгтэй бөх:

  • 50 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал
  • 55 кг-д "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа
  • 57 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Х.Болортуяа
  • 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.