Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол адууны генийн бүтцийг тодорхой болгож байж уралдуулъя гэвэл хоёр жил Улсын баяраар морь уралдуулахгүй хүлээж болох юм"

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:29 2022/05/20

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/d6I-UoRboG/

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг уяачид, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь Монгол морь уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз морины уяачид.

Үндэсний их баяр наадам гэдэг агуулгаар нь авч үзвэл Монгол үндэстний эв нэгдэл, их эеийн чуулган бол ирсэн түүхтэй. Наадам гэдэг зөвхөн наргиж цэнгэх утга биш. Эв нэгдлийн баяр яагаад хэрүүтэй болоод байна гэхээр улстөрчид оролцсонтой холбоотой гэж хардаг. Улстөрчид Үндэсний баяр наадмын тухай хууль гаргаад, оролцоод эхэлснээс хойш болохоо больсон. Одоо ахиад л самраад сууж байна. Улстөрчид нь бөхийн холбоо руу давхиж ордог.

Өөрөө өөрийнхөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа холбоод муугаасаа ангижраад явах бололцоотой. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой асуудал гэж үздэг. Гэтэл УИХ морины өндөр хэмжих тухай яриад сууж байна. Ийм хэрүүлийн сэдэв рүү УИХ ороод явчихсан. Тиймээс эв нэгдлийн гэдэг агуулгаар нь хандаасай гэж гишүүдээс хүсэж байна.

13:17 2022/05/20

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Алслагдсан гурван дүүргийн ялгаатай авч үзсэн хууль санаачлагчид барлалаа. Яагаад гэхээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийнхэн наадмаа улсын баяртай хамт хийдэг. Алслагдсан гурван дүүрэг яг аймагтай адил. Дүүргийн наадамд барилдсан бөхөд аймгийн цол өгөх гэхээр томдоод байдаг. Сумын наадмын цөл өгөх гэхээр суманд 32, 64 бөх барилдлаг бол дүүргийн наадамд 256 бөх барилддаг. Доод тал нь 100 гаруй морь уралддаг. Нийслэлийн дүүрэг гэдэг утгаар алслагдсан гурван дүүргийнхэн улсын баяр наадмын цол зэрэг хүртэх, баяр наадмаа тэмдэглэх эрхээсээ хязгаарлуулах ёсгүй.  

Тус хуулийн 5.7-д "Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно" хэмээн заажээ. 

12:46 2022/05/20

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монгол морины стандартад нийцсэн зургаан насны ангиллаар уралдаан зохион байгуулна гэж байна. Одоо Монгол морины стандарт гэж баталсан зүйл байгаа юу. Энэ маш их маргаан дагуулсан асуудал. Монгол морины стандартыг яаж тогтоох вэ. Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжих үү. Ингэж тодорхой бус байлгаж байхаар зөвхөн Монгол адуу, эсвэл зөвхөн эрлийз морьдыг уралдуулна гэж зааж болохгүй юу.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Бид энэ хуулийн төслийг нэлээд олон мэргэжлийн холбоодоос авсан саналд үндэслэн боловсруулсан.

Монгол морины тухайд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гурван стандарт байгаа. Нэгдүгээрт үүлдэрлэг байдал, хоёрдугаарт, сэрвээний өндөр, гуравдугаарт, өмнөх хоёрыг нэгтгэсэн стандарт.

Хамгийн сүүлд өнгөрсөн онд Үндэсний баяр наадам зохион байгуулсан комисс Монгол морины өндрийн стандартаар уралдуулна гэдэг стандарт тогтоогоод даагыг 127 см-ээс илүүгүй, их нас, соёолонг 141 см-ээс илүүгүй байхаар тогтсон.

Өнөөдөр манай улсад адууны цусны геномын дарааллыг тогтоосон стандарт алга. Тиймээс энэ хуулиар монгол адууны геномын дарааллыг тогтоохыг үүрэгжүүлсэн. Ингэж тодорхой болох хүртэл өндрийн стандартаар нь тооцож уралдуулдаг журмаар явна.

Бид биологийн шинжлэх ухааны салбарынхантай уулзахад Монгол морины геномын дарааллыг тогтоохын тулд бүх газар орноос Монгол адууны цусны дээжийг цуглуулж, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсний дараа тодорхой болох юм билээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монголд адуу ч өндөр сэрвээтэй байдаг. Тиймээс хуульд зөвхөн Монгол морь уралдуулна гээд заачих хэрэгтэй. 1, 2 дугаар үеийн эрлийз адуу нь тусдаа уралддаг байхаар зохицуулахгүй бол болохгүй.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энэ нь 50 хувьтай эрлийз, тэр нь 25 хувьтай эрлийз адуу гэдгийг яг хэн тогтоох вэ. Үүнийг мэдэх аргагүй учраас арга буюу сэрвээний өндрөөр уралдуулъя гэж байгаа юм.

Эсвэл Монгол адууны генийн бүтцийг тодорхой болгож байж уралдуулъя гэж байгаа бол хоёр жил Улсын наадамд морь уралдуулахгүй хүлээж болох юм.

12:04 2022/05/20

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгажээ.

Мөн Үндэсний их баяр наадамд эрлийз морь уралдуулахгүй, бөх, сурын харваачийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч улсын цол олгодог болох зохицуулалтыг тусгасан байна.