Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

MOZO шинэ хос хөдөлгүүртэй машинаа долоодугаар сард танилцуулна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Барс моторс ХХК нь Монголд анх удаа шинэ бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй автомашинаа энэ оны 7-р сард хэрэглэгчдэд бэлэн гардуулах болсон таатай мэдээг хүргэж байна. Энэхүү машин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо 100% цахилгаан машин шиг явах бөгөөд бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллах онцлогтой юм. 

Тус компани 2022 оны 5-р сарын 9-нд 5,000 ширхэг цахилгаан HERO машин угсрах үйлдвэрээ нээсэн бөгөөд уг үйлдвэрийг түшиглэн hybrid машинаас илүү давуу талтай хос хөдөлгүүртэй машиныг энэ ондоо санал болгож, 7-р сараас эхлэн эхний хэрэглэгчдэд машины түлхүүр гардуулж өгөхөөр болжээ. 

зураг
 

MOZO EVision хэмээх нэртэй энэхүү шинэ загвар нь оврын хувьд Toyota Harrier машинтай ойролцоо бөгөөд эхний 100 машинаа хар өнгөтэй, Google газрын зурагтай гаргах ажээ. Үнийн хувьд 129 сая төгрөгийн үнэтэй бөгөөд зөвхөн 100 хувь төлбөрөө бэлнээр төлсөн хэрэглэгчдийн захиалгыг авч эхлээд байна. Ингэхдээ автомашиныхаа захиалгын дүнгийн 5 сая төгрөг хүртэлх дүнд нэгж MOZO койныг 1 төгрөгийн ханшаар тооцуулан төлбөр тооцоогоо хийх боломжтой юм. 

зураг
 

Ийнхүү Монгол Улсын хүнд аж үйлдвэр, тэр дундаа авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт маш том үүд хаалга нээгдлээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7777-7370 

Барс Моторс, Капекс Капитал ХХК 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.