Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид сурцгаая: Австралийн боловсролын үзэсгэлэн

ikon.mn
2022 оны 5 сарын 18
Сурталчилгаа

Австралийн Засгийн газрын Монгол Улс дахь Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар “Австралийн Боловсролын Үзэсгэлэн 2022” арга хэмжээг энэ жил 9 дэх удаагаа, онлайн хэлбэрээр 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний талаар Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Дэйвид Престон юу ярьсныг доорх видеоноос үзнэ үү.

Түүнийг яриаг сийрүүлбэл,

“Австрали улс чанартай боловсрол олгодгоороо алдартай бөгөөд жил бүр 600.000 гаруй гадаад оюутнууд Австралийн их дээд сургууль, мэргэжлийн боловсрол болон Англи хэлний сургуулиудад элсэн суралцдаг. Австралийн хувьд боловсрол нь уул уурхайн дараа орох экспортын хоёр дахь том салбар юм.

Study Australia үзэсгэлэн нь Австралийн Засгийн газраас Монгол Улсад зохион байгуулдаг боловсролын томоохон арга хэмжээ юм. Үзэсгэлэн нь сурагчид, оюутан залуус болон эцэг эхчүүдэд Австралийн дэлхийн хэмжээний боловсролын байгууллагуудын төлөөлөлтэй Австралид суралцахтай холбоотой бүх талын асуудлаар уулзаж ярилцах ховорхон боломжийг олгож байна.

Царт тахлын улмаас бид энэ жил Study Australia үзэсгэлэнг хоёр дах удаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.  Уг арга хэмжээнд Австралийн 82 сургуулиуд болон төрийн байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр Австралийн Засгийн газраас олгодог тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээллийг хөтөлбөрийн ажилтнуудаас авч боломжтой.  Australian Awards павилионд  зочилж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэрэв та англи хэлний мэдлэгээ ахиулах, мэргэжлийн боловсрол эзэмших, их дээд сургуулиудад суралцаж, чанартай, дэлхийд өрсөлдөхүйц боловсрол эзэмшихийг хүсэж байгаа бол Австралид таныг хүлээж буй гайхалтай боломжуудын талаар илүү ихийг мэдэхийн тулд Study Australia 2022 боловсролын онлайн үзэсгэлэнд зочлохыг танд зөвлөж байна”.

Study Australia – Австралийн Боловсролын Үзэсгэлэнд зочлохын тулд та дараах линк дээр https://studyinaustralia.events/ дарж, бүртгүүлэхэд л хангалттай. Таны бүртгүүлэхдээ бичсэн и-мэйл хаягаар үзэсгэлэнд хэрхэн нэвтрэх заавар очих болно. Энэ вэб сайтыг Монгол хэлээр үзэх боломжтой бөгөөд үзэсгэлэн үнэ төлбөргүй.

Уламжлал ёсоор, үзэсгэлэнгийн үеэр бүх шатны боловсролын байгууллагын эрх бүхий төлөөлөгчид Австралид суралцахтай холбоотой бүхий л мэдээллийг өгөхөөс гадна Австралийн Цагаачлалын Албанаас тус улс рүү зорчих визийн тухай таны сонирхсон бүх асуултад хариулах болно. 

Дэлхийн шилдэг сургуулиудын олонх нь байдаг Австралид суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахад хэрэгтэй мэдээллээ нэг цэгээс олж авч, зөв сонголт хийхэд тань “Австралийн Боловсролын Үзэсгэлэн 2022” онлайн арга хэмжээ тусална.

Мөн Австралид сурч, амьдрахаар төлөвлөж буй хүмүүст бодит мэдээллийг өгөх зорилгоор Австралид сурч байсан болон одоо сурч байгаа хүмүүсээс дараах асуултуудад хариулт авсныг сонирхон үзээрэй.

зураг
 

ЯАГААД АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ ШИЙДВЭР ГАРГАСАН БЭ?

СУРГУУЛИА ЯАЖ ОЛЖ, СОНГОСОН БЭ?

АВСТРАЛИ УЛСАД ОЧСОНЫ ДАРААХ СЭТГЭГДЭЛ

АВСТРАЛИ УЛСАД АЖИЛЛАХ БОЛОМЖ, ГЭР БҮЛЭЭРЭЭ АМЬДРАХ

АВСТРАЛИ УЛСАД СУРЧ, АМЬДРАХАД ЮУ НЬ ТААЛАГДСАН БЭ?

АВСТРАЛИ УЛСАД ОЮУТАН БОЛООД ХААНА АМЬДРАХ ВЭ?

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.