ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ₮50 саяын шагналын сантай "Улаанбаатар кап-2022” сагсан бөмбөгийн тэмцээн Төв талбайд эхэллээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. 

Тэмцээн тавдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд үргэлжлэх бөгөөд дүүргүүдийн дунд болох 16 тэмцээн, финалын тоглолт гэсэн бүтэцтэйгээр, нийт 17 тэмцээнээс бүрдэнэ.

Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгдэж буй, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн есөн дүүргийн залуучуудыг хамруулан Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ын 3х3 стандарт, шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулж буй аж. 

Тэмцээнд оролцох баг тамирчдад насны хязгаар заагаагүй ба E-Mongolia лавлагаагаар тухайн дүүргийн харьяат иргэн гэдгээ баталгаажуулан тоглож байгаа юм байна.

“Улаанбаатар кап 2022” тэмцээний нийт мөнгөн шагналын сан 50 сая төгрөг. Финалын тэмцээний шагналын сан 18 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг “Улаанбаатар кап 2022” аваргын цомын эзэн болно.

Шагналын сан болон зохион байгуулах зардлыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос гаргаж байгаа юм байна.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.120] 2022/5/17
Улаанбаатарын цом 2022
0 | 0 Хариулах
zochin [202.9.40.16] 2022/5/16
төв талбайгаа ер нь заал болгомоор байна
0 | 1 Хариулах
Зочин [203.91.119.202] 2022/5/16
германд төв талбайдаа олон улсын элчин сайдын яамдуудын үүдэнд бранденбургийн хаалганыхаа урд иймэрхүү тэмцээн болж л байдаг, зөв зүйтэй зүйлийг дэмжихгүй юмаа гэхэд дуугуй баймаар байна
4 | 1 Хариулах