• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Эрээн боомтын чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна гэв

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавдугаар сарын 9-15-ны хооронд буюу өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд боомтын авто замаар орсон чингэлгийн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өглөө. 

Сүүлийн долоо хоногт Замын-Үүд боомтын авто замаар чингэлэг тээвэрлэсэн 437 ачааны автомашин оржээ.

Улсын хилээр 546 чингэлэг орсон ба хилээр орсон чингэлэгтэй барааны нийт жин 11,384 тонн аж.

Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас "Эрээн боомтын чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна. Чингэлэг тээвэр зогссон гэдэг нь ташаа мэдээлэл. Үдээс өмнө БНХАУ-ын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг тэг цэгт байршуулах үйл ажиллагаа хийгдсэн бөгөөд Монголын тал 13:00 цагаас тэг цэгт ажиллаж эхэлдэг. Яг одоогийн байдлаар талбай дээр 100 чингэлэг гаалийн бүрдүүлэлт хийгээд гарахад бэлтгэж байна. Тодруулбал, 40 тонны 52, 20 тонны 48 чингэлэг бий" гэдгийг мэдээллээ. 

зураг
 
ГЕГ