Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

NCD групп 20 жилийнхээ ойн хүрээнд 20,000 мод тарих аян эхлүүллээ

ikon.mn
2022 оны 5 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” аяныг дэмжин, “Ногоон ирээдүйг бүтээнэ” гэх эрхэм зорилготой үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD группээс “Үндэсний мод тарих өдөр”-өөр 20,000 мод тарих аяны эхлэл болгож 200 нарс, 100 хус, 100 хайлаас тариалж, эхний 500 ширхэг модоо Богд уулын Умайн аманд тарилаа.

Анх 2013 онд NCD групп агаарын бохирдол, дуу чимээний бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Богд уулын Умайн аманд мод тарьж эхэлсэн.

зураг
 

Тухайн үед тарьж байсан суулгац дунджаар 1.5 метрийн хэмжээтэй суулгац байсан бол өдгөө жилд дунджаар 50-60 см урган хамгийн өндөр нь л гэхэд хэдийн 5 метрт хүрч, 6200 гаруй мод бүхий бичил ой үүсээд байна. Тус бичил ойд Богд уулын тусгай хамгаалалттай 32 аманд ургадаг шинэс, нарс, улиангар зэрэг эндемик моддыг тарихаас гадна нийт найман төрлийн ургамал үрслүүлэн бойжуулсан байна. Энэхүү Богд уулын Умайн амын ойжуулалт нь хувийн аж ахуй нэгжийн санаачлан хийсэн хамгийн анхны уулын усжуулалтын системтэй томоохон төсөл гэдгээрээ онцлог юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд NCD групп өөрсдийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийн талбай, Туул голын хөвөө, Богд Хан уул, Баянголын ам, Хамрын хийд, өөрсдийн хүлэмж зэрэгт нийт 300,000 мод, бут, сөөг тарьж ургуулснаас гадна жилд 500,000 мод ургуулах хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгуулсан байна. Мөн 13 хөлбөмбөгийн талбайг зүлэгжүүлсэнтэй тэнцэхүйц буюу 100,000 мкв талбайг зүлэгжүүлэлт хийжээ. Энэ бүх ажлыг мод тарих, зүлэгжүүлэх ажлыг үрсэлгээ, суулгалт, арчилгаанаас эхлээд бүгдийг нь мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүүлж ирснээ тэд онцолж байлаа.

Тус группийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хугацаанд барилгын салбарт жишиг болохуйц  Ривер гарден Гарден сити, тайм скүэр зэрэг 10 том орон сууцны  төсөл хэрэгжүүлж, 2,700 өрхийг орон сууцаар хангахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирсний бодит жишээ эх дэлхийгээ ногоон болгох ил үйлс юм. Энэ талаар NCD группийн Ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ц.Гүнсэндорж дурдахдаа Богд уулын амыг ойжуулснаар экосистемийн тэнцвэрт байдал сэргэсэн болох тодотгосон.

Мөр тэрбээр “Монголын нөхцөлд хавар газар гэсэж эхэлснээс хойш мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар арваннэгдүгээр сар дуусахаас өмнө мод таривал хамгийн тохиромжтой байдаг. Энэ үед тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг. Зөвхөн суулгаж, үрслүүлээд зогсохгүй усалгааг тохируулах, зөв хөрс сонгох, арчилгааг тогтмол хийх зэрэг нарийн арга ажиллагаа, олон зуун хүний хөдөлмөрийн үр дүнд мод ургадаг. Мод тарих нь хүүхэд бойжуулахтай адил байдаг.” гэлээ. Мод тарьснаар агаарын чанар дээшлэх, дуу чимээний бохирдол буурах, хүрээлэн буй орчны гадаад үзэмж сайжрах, нийгмийн сэтгэл зүйг тайвшруулах гэхчлэн олон эерэг өөрчлөлт бий болдог гэдгийг ч онцолсон юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.