Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй 1-2 банкны лобби орсон гэж хардаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:16 2022/05/12

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/cY9n18eQoI/

Үргэлжлүүлэн "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төсөлд дурдсанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн талаар болон зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа аж.

Мөн дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байгаа. 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулахаар болжээ.

Уг тогтоолын төслийг танилцуулснаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойш их хуралдаан "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж үргэлжилнэ. 

13:08 2022/05/12

Системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

11:08 2022/05/12

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулж асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Бид энэ хуулийн төслийг батлуулах гэж их юм болж байсан. Банкны реформтой холбоотой хуулийн төслийг олон жил дарж байсныг маш их хэл ам болж байж батлуулсан. Гэтэл арай гэж батлуулсан хуулийг жилийн дараа хойшлуулах гэж байгаа нь зохимжгүй байна. Үүнийг зөвшөөрч болохгүй. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ. Бид үүнийг заавал хийх ёстой. Янз бүрийн олон улсын байгууллага, цар тахал, хил гааль гэдэг шалтгаанаар банкны IPO хийх процессыг зогсоож болохгүй.

Энэ банкуудын өөрийн хөрөнгө нь 2021 оны эцсийн байдлаар хангалттай 15 хувь, хөрвөх чадвар нь 41 хувьтай байгаа. Системийн ач холбогдолтой таван том банк 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн. Энэ нь цар тахалтай, эдийн засаг хүндрэлтэй байх үеийн тооцоо. Ийм ашигтай ажилласан.

Банкууд өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байхад яагаад бүтэн жилээр хойшлуулж байна вэ. Би 1-2 банкны лобби орсон байна гэж хардаж байна. Бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй лобби орсон гэж харж байна. Гишүүдээ үүнийг дэмжиж болохгүй шүү.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ асуудлыг хойшлуулаагүй. Хугацааг нь сунгаж байгаа л асуудал юм. Зургадугаар сарын 30-наас өмнө системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд хувьцаагаа зэрэг санал болгох нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөх эрсдэлтэй тул нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжих хугацааг нь ирэх оны зургадугаар сарын 30-н хүртэл сунгаж байгаа юм.

Одоо бэлэн болсон банк IPO зарлаад явах нь нээлттэй.

10:12 2022/05/06

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг өөрчлөлтөөр системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг тусгасан юм. 

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.

Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. 

Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд Голомт, Хаан банкууд бүтцийн өөрчлөлт хийх санал, материалаа өгсөн бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмын дагуу хянаж байгаа аж. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд хуулийн дагуу IPO хийх төлөвлөгөөгөө Төв банканд ирүүлсэн. Системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгаснаар хөрөнгийн зах зээлд хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш” хэмээн тодотгов.