Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"2019 оноос хэрэгжүүлсэн төслийн үр дүнд жендэрийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэг сайжирсан"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хаалт өнөөдөр боллоо. 

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн Банк хамтран Япон Улсын Засгийн газар, Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн санхүүжилтээр 2019 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн юм.

Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг үндэсний, салбарын, орон нутгийн түвшинд хангахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон кампанит ажлуудыг өрнүүлжээ.

Үр дүнгээс онцолбол

  • Жендэрийн асуудлыг үйл ажиллагаандаа үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажилтнуудын ойлголт, мэдлэг сайжирсан,
  • орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн орон нутгийн төрийн бус байгууллагууд нь үнэлсэн,
  • жендэрийн талаар мэдлэг олгох бүтээгдэхүүн түгээгдэн, жендэрийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэг сайжирсан байна.

Төслийн хүрээнд

  • нийт 30 орчим үйл ажиллагааг, тэр дундаа үндэсний болон салбар дундын чуулган, симпозиум, семинар, хэлэлцүүлэг зэрэг 13 арга хэмжээ,
  • бүсчилсэн, салбарын, төрийн албан хаагчдын, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийт есөн удаагийн сургалт,
  • үндэсний болон орон нутгийн мэдээлэл харилцааны стратегиуд тэдгээрийн дагуу хэрэгжүүлсэн үндэсний болон орон нутгийн аян, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн болон залуу малчдын ахуй амьдрал дахь жендэрийн дүн шинжилгээ зэрэг нийт зургаан төрлийн судалгаа хийж, оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалын дагуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон таван аймгийн Жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, 10 хэвлэмэл бүтээгдэхүүнийг хэвлүүлжээ.

“Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийт 5,485 хүн оролцсоноос 1,320 төрийн албан хаагч, 353 төрийн бус байгууллага хамрагдсан байна.

 

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо