Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат тус банканд байгаа 700 гаруй барьцаа хөрөнгөөс Төрийн Орон сууцны корпорацтай хамааралтай барьцаа хөрөнгө болон зээлийн талаар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө.
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн хамгийн өндөр дүнтэй зээлдэгчийн нэг нь ТОСК ба нийт 300 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй талаар өмнө нь мэдээлсэн.
Тус банк дараах байдлаар 4 удаагийн зээл авсан.
Зээлдэгчийн нэр |
Олгосон огноо
|
Валют | Олгосон дүн (тухайн валютаар) | Зээлийн үлдэгдэл (тухайн валютаар) | Нийт үлдэгдэл (тухайн валютаар) | Нийт үлдэгдэл (төгрөгөөр) |
ТОСК | 5.28.2015 | MNT | 83,587,839,898 | 73,587,839,898 | 96,651,553,645 | 96,651,553,645 |
ТОСК | 10.2.2013 | MNT | 84,700,000,000 | 69,105,793,577 | 74,887,806,099 | 74,887,806,099 |
ТОСК | 5.28.2015 | USD | 50,000,000 | 29,134,792 | 41,601,529 | 118,543,557,769 |
ТОСК | 2.5.2016 | MNT | 19,254,778,631 | 19,254,778,631 | 25,649,932,438 | 25,649,932,438 |
Прокуророос 2019 оны есдүгээр сарын 4-нд ТОСК уг хотхоныг барьсан төслийнхөнтэй шүүхдэж байгаа. 100 орчим тэрбумыг нэхэмжилсэн. 61 тэрбумыг төсөл хэрэгжүүлэгч, 24 тэрбумыг ТОСК гаргах бол 18 тэрбумын хүү алдангийг шүүхээс хассан. Энэ асуудлыг Дээд шүүхээр хэлэлцэхээр хүлээгдэж байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
|