Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон гурван орон сууцыг нурааж, дахин барихаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц болох 1-48, 2-48, 4-48 дугаар байрнуудыг дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулахаар болсон байна.

Энэхүү гурван байр 1960 оноос өмнө ашиглагдаж эхэлсэн бөгөөд тус орон сууцыг буулган дахин, шинээр барих ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж шалгарч батламжаа саяхан гардаж авчээ. Тиймээс ажлын хэсгийнхэн дахин барилгажуулах орон сууцнуудын орчин нөхцөлийг газар дээр нь үнэлэн, үе шаттай хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг даргын барилга орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаны удирдлагууд өчигдөр тус хороонд ажилласан юм.

Энэ уулзалтад Хот байгуулалт хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан, Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг, Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтсийн дарга А.Батсайхан, 19 дүгээр хорооны Засаг дарга Д.Отгонбурам, “Од” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Мөнхцэцэг, “Тулга” сууц өмчлөгчдийн холбооны захирал Ч.Сэржмядаг нар оролцов гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.