Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшил бүхий гурван компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээл "Чанаргүй" ангилалд оржээ

Г.Номин, iKon.mn
2022 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын Их Хурлын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшил бүхий гурван компани Хөгжлийн Банкнаас авсан зээл "Чанаргүй" ангилалд оржээ.

 
  • Түүний 99.982%-ийг нь эзэмшдэг хэмээн 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа ХОМ-тээ тусгасан Капитал банк ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 59.6 тэрбумын зээл авсан бөгөөд одоогоор зээлийн үлдэгдэл нь 54.4 тэрбум төгрөг байна. 
  • Монгол эм импекс концерн ХХК 2018 Хөгжлийн Банкнаас 2018 онд 7.2 тэрбум төгрөгийн зээл авснаас одоогийн нийт үлдэгдэл нь 4.6 тэрбум байна. Б.Ундармаа 2018 оны ХОМ-тээ Монгол эм импекс концерн ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлж байжээ. 
  • Гишүүн асан Б.Ундармаагийн /100 хувийн эзэмшил хэмээн 2017 онд мэдүүлсэн/ Монгол мах экспо ХХК 2017 Хөгжлийн Банкнаас 31.8 тэрбум төгрөгийн зээл авсан бол одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 38.9 тэрбум төгрөг байгаа юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа "Монголмах экспо" компанид эзэмшиж байсан хувьцаагаа зарсан байна. 2020.01.17 өдрөөс хойш "Монголмах Экспо" компанийг "Эй Би Трейд Групп" 100% эзэмших болжээ.
 
 

Мөн Монгол мах экспо ХХК-ийн цөөн тооны хувьцаа эзэмшдэг болохоо хоёр ч албан тушаалтан мэдүүлж байж. Тодруулбал, 

Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч асан У.Эрдэнэбаатарын 2017 оны ХОМ-т Монгол мах экспо ХХК-ийн 17 ширхэг хувьцаа эзэмшдэг.

 

Нийслэлийн татварын газрын татварын Улсын байцаагч З.Энхтуяа 2017 онд Монгол мах экспо ХХК-ийн 6,149 ширхэг хувьцааг эзэмшдэг болохоо мэдүүлж байсан байна. 

 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдож, 2020 оны наймдугаар сард шүүхээс хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Мөн нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулаад байгаа юм.