Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Mozo Finance компани нь MOZO COIN-ы аюулгүй байдал, хөгжүүлэлт дээр АНУ-ын Cadena Technologies., Inc-тай хамтран ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 28
Сурталчилгаа

Mozo Finance компани MOZO COIN-ны ухаалаг гэрээнийхээ аюулгүй байдлын аудит, хөгжүүлэлт дээр АНУ-ын Cadena Technologies компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Багийн ахлагч Craig Weisenfluh нь систем хөгжүүлэлтээр мэргэшсэн, блокчейн болон криптовалютын 10 гаруй  жилийн туршлагатай бөгөөд криптовалютад суурилсан төлбөрийн платформ болох PostFi-г үүсгэн байгуулалцаж, АНУ-д төвтэй Ripple Labs., Inc технологийн компанид ажиллаж байсан. Ripple Labs., Inc.-ийн бүтээсэн Ripple (XRP) нь 2012 онд арилжаанд орсон бөгөөд бага зардлаар, түргэн шуурхай, их хэмжээний гүйлгээ хийхэд зориулсан банк санхүүгийн байгууллагад чиглэсэн валют солилцоо болон мөнгө гуйвуулгын сүлжээ юм. Ripple нь тархмал нээлттэй эх протокол дээр суурилагдсан бөгөөд фиат валют, криптовалют, түүхий эд болон бусад үнэ цэнийг төлөөлдөг токеныг дэмждэг.

Бусад багийн гишүүд нь программ хангамжийн сүлжээний аюулгүй байдал, нийгмийн сүлжээ, зурган өгөгдөл хуваалцах зэрэг хэрэглэгчийн түвшний программ хангамж, дэд бүтцэд суурилсан программ хангамж, хэрэглэгчдэд зориулсан техник хангамжийн төхөөрөмж, дэд бүтцийн хөгжүүлэлт дээр 15-30 жил ажилласан туршлагатай.

Мөн тус компанийн мэргэжилтнүүд нь блокчейний аюулгүй байдлаар дэлхийд 20, Өмнөд Солонгостоо 1-т орох Ханбитко биржийг хийсэн бөгөөд Өмнөд Солонгосын Блокчейний Холбоог үүсгэн байгуулсан хүмүүс юм. Түүнчлэн АНУ-ын төлбөр тооцооны Ripple компанийн интеграци дээр ажиллаж байсан туршлагатай. 

Үүгээрээ МОZO COIN найдвартай, аюулгүй байдлаараа Монголдоо тэргүүлэгч болох боломжтой боллоо. Энэ нь олон улсад гарах хамгийн чухал суурь ажил эхэллээ гэж үзэж болно.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.