Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын төлөөлөгч У.Нямхүү ЮНЕСКО-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа барив

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч У.Нямхүү нэгдүгээр сарын 25-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулейд Итгэмжлэх захидлаа барив.

Байнгын төлөөлөгч У.Нямхүү ЮНЕСКО-гоос Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа мэдээллийн салбарт, ялангуяа боловсролын салбарын шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Монгол Улсад айлчлах урилгыг Ерөнхий захирал Одри Азулей талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлон тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам