Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Биеийн тамир, спортын улсын хороо

Норвеги улсын Лиллехаммер хотод пара цанын ДАШТ энэ сарын 8-24-нд болов.

Тэмцээний 20 км- ын зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин 20 км- ын зайд өрсөлдөхөд Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо.

Тэд үргэлжлүүлэн Швед улсад энэ сарын 24-29-нд болох Дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдах юм.

Б.Ганболд нь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Ц.Дашдорж дээрх хоёр тэмцээний дүнгээс харгалзан “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөх эсэх нь шийдэгдэх юм. 

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо