Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 54%-аар өсжээ 

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өсжээ. 

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өссөн байна. 

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал, 

  • Уул уурхайн салбараас 3,845.5 тэрбум төгрөг буюу 27 хувь,
  • Газрын тосны салбараас 198.1 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 38 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар тус тус өсжээ.