Татварын Ерөнхий Газраас татвар төлөгчдөд зориулсан цахим сургалтыг "Монголын татварын алба" фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулж байхаар болжээ.
Эхний сургалтаар хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтын талаар мэдээлэл өгч иргэдийн асуултад хариуллаа.
Хувь хүний орлогын албан татварын тайланг хэрхэн гаргах талаарх мэдээллийг ТЕГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын байцаагч Ч.Жамъяансүрэн танилцуулав.
Иргэнийг дэмжих салбарууд дээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт орж ирдэг. Тодруулбал, сургалтын төлбөр дээр бакалаврын болон мэргэжил эзэмшихээр суралцахад татварын бодлогоор дэмждэг. Мөн анх удаа орон сууц барьсан эсвэл худалдаж авсан тохиолдолд дэмжиж байгаа гэж ойлгох нь.
Дараах тохиолдлуудад иргэнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлдөг.
Иргэдийн хамгийн их асуудаг орон сууцны татварын хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах бол дараах шаардлагыг хангасан байх ёстой.
Хувь хүний орлогын албан татварын тайланг хоёрдугаар сарын 15-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлснээр албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!