Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1,141 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 894 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас нийт 18 осол бүртгэгдэж, 20 хүн гэмтэн, нэг хүн амиа алдсан байна. Үүнд,
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.
Уг арга хэмжээний зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.
Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Дээрх 12 ослын хоёр нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол долоо нь явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба