Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

20 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны нэгдүгээр сарын 23-ны буюу Ням гарагт явагдана. Сугалааны тохирлыг Боловсрол телевизээр шууд дамжуулан хүргэдэг.

2021 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна.