Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр сар шинийн баярын бөхийн барилдан болох эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Шадар сайд С.Амарсайхан "Сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг иргэддээ уриалж байгаа. Ах, дүү амраг садангаараа айлчилж халдварын эрсдэлд өртөн, нийтээрээ халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйгээр, цахимаар золголт хийхийг уриалж байна.

Харин сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулна. Гэхдээ вакцинаа хийлгэсэн, шинжилгээ өгсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан, халдвар хамгааллын өндөр түвшинд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно" гэв.

Мэдээллийг mpa.mn шууд дамжуулалтаас бэлтгэв.