Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дунд сургуулийн багш нарт зориулсан Fulbright TEA хөтөлбөр зарлагдлаа

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2023 оны Fulbright TEA хөтөлбөрийг зарлаж өргөдлийн материал хүлээн авч эхэллээ.

Энэхүү богино хугацааны, бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөр нь Монгол Улсын дунд сургуулийн (тусгай боловсролын сургуулиуд хамаарна) Англи хэл, математик, шинжлэх ухаан, гадаад хэл, нийгмийн ухааны багш нарт АНУ-д зургаан долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог. Оролцогчид энэ хугацаанд АНУ-ын их сургуульд мэргэжил дээшлүүлэх семинарт оролцож, тухайн их сургууль болон бүс нутгийн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчидтай нь туршлага солилцох болно.

 

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос санхүүжүүлдэг уг хөтөлбөрт хамрагдагсад нь эх орон, нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл бүхий өсөн дэвжиж буй манлайлагчид байх бөгөөд тус хөтөлбөр нь хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, арьсны өнгө, улс төр, шашны итгэл үнэмшил зэргээс үл хамааран хөтөлбөрийн шалгуурыг хангасан бүх багш нарт нээлттэй.

Англи хэлний нэмэлт дадлага шаардлагатай багш нарт Англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг санал болгодог. Мөн энэхүү солилцооны хөтөлбөр нь оролцогчдод АНУ дахь хүлээн авагч их сургуультай ойролцоох дунд сургуулийн багштай хамтран, АНУ-ын танхимын сургалтын орчинд дор хаяж 40 цагийн дадлагыг хийх боломжийг олгодог. Соёлын болон менторинг арга хэмжээнүүд хөтөлбөрийн туршид зохион байгуулагдана. Тус солилцоо нь оролцогчдод өөрсдийн заах арга барилд болон багш бэлтгэхэд ашиглах боломжтой практик чадварууд олгох зорилготой хөтөлбөр юм.

2023 оны Fulbright TEA хөтөлбөрийг сонирхсон дунд сургуулийн багш нар 2022 оны 2-р сарын 28-ны дотор онлайнаар өргөдөл гаргах боломжтой. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийн материалын линкийг хөтөлбөрийн зарлал болон ЭСЯ-ны Facebook хуудсаас авна уу.