Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт Дорноговьд 232, Орхонд 179, Өмнөговьд 142 тохиолдол шинээр илрэв

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоногт дотоодын халдвар 3,088-аар нэмэгдэв.

Үүний дийлэнх нь буюу 55.3 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт 44.6 хувь нь буюу 1,380 тохиолдол шинээр илэрлээ.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Дорноговь аймагт хамгийн олон буюу 232 тохиолдол Орхонд 179, Өмнөговьд 142 тохиолдол илэрсэн байна. Харин бусад аймагт 10-91 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 234,754, орон нутагт 180,151 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Ташрамд дурдахад, Энэ удаагийн Омикрон хувилбарын давлагааны оргил үед өдөр 15,000-20,000 тохиолдол шинээр илэрнэ хэмээн тооцоолсон тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй.

Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, онц шаардлагагүй бол хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.

Улаанбаатар хот болон аймгуудын халдварын нөхцөл байдал: