Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энхбат: Гашуунсухайт-Ганцмод боомтоор бараа материал цөөн тоогоор орж ирж байгаа

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

"Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүх боомтоор ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна" гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат хэлэв.

Тэрбээр "Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг зөвхөн Замын-Үүд боомт гэлтгүй бүх боомтоор импорт, экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор бараа материал цөөн тоогоор орж ирж байгааг хэлье.

Хятадын талаас гол нь манайхыг КОВИД-19-ийн халдварыг хяналтдаа авч, бууруулах гол шаардлагыг тавьж байгаа юм. Халдварын нөхцөл байдал сайжирч, цаг сайхан болбол аль ч боомтоор импортын ачаа бараа бүтээгдэхүүн оруулахад тэднийг дэмжиж ажиллана.

Харин одоо халдварын нөхцөл байдлаас шалтгаалж жолоочийн тоонд хязгаарлалт тавьчхаж байгаа учраас асуудал олон байна.

Ихэнх боомт хүмүүсийг хавьтал болгохгүйн үүднээс чингэлгийн тээвэрлэлтэд шилжсэн. Тухайлбал, Ханги-Мандалын боомт гэхэд өмнө нь задгай тэвштэй машинаар экспортын тээвэр гүйцэтгэдэг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 3-наас чингэлэг тээвэрлэлтэд мөн шилжсэн” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1396422344137445