Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантулга: Гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ачаа барааг чингэлэгт тээврээр авчирч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт хаагдаж, дотоодод бараа бүтээгдэхүүний ховордож эхэлсэн.

Мөн иргэдийн ачаа бараа хилийн цаана гацсаар хэдэн сарын нүүрийг үзэж байна. Харин энэ сарын 13-наас чингэлэгт тээврийг эхлүүлснээр Эрээн талд гацсан ачаанууд ирсээр байна. Харин чингэлэгт тээврээр ирэх ачаа бараа ямар дарааллаар ирж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр "Ачаа бараа нь гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ирж байгаа. Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачаа барааны эрэмбэ дараалал өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Зөвхөн стратегийн холбогдолтой эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ачааг хариуцсан яамных нь албан бичигтэйгээр эрэмбэ дарааллыг хил дээр ажиллаж буй хүмүүс өөрчилж болно. Бусад төрлийн бараа бүтээгдэхүүн нь гаалийн бүрдүүлэлт хийсэн дарааллын дагуу ирнэ" гэлээ.