Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

“COREX” үндэсний блокчэйн болон Санхүү эдийн засгийн их сургууль хамтран ажиллана

ikon.mn
2022 оны 1 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын анхны хосолсон блокчэйний үйлчилгээ үзүүлэгч COREX ХХК, боловсролын салбарын тэргүүлэгч сургуулиудын нэг болох Санхүү эдийн засгийн их сургуультай өндөр түвшинд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд блокчэйн технологи, сүлжээнд суурилан Санхүү эдийн засгийн их сургуулийн нийт хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн төгсөгчдийн боловсролын гэрчилгээ, сертификат, диплом болон судалгааны ажил зэргийг Блокчэйн технологи, сүлжээнд суурилан баталгаажуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

 

Боловсролын салбарт блокчэйн технологийг нэвтрүүлснээр нийт боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, сургалтын байгууллагууд төгсөгчдийн диплом, боловсролын гэрчилгээ, сертификат зэргийг блокчэйн сүлжээнд үнэн, бодит эсэхийг баталгаажуулах зорилгоор оруулах боломжтой бөгөөд түүнийг ашиглан ажил олгогчид буюу нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ерэн мянга гаруй аж ахуй нэгжүүд тухайн ажил горилогчийн боловсролын мэдээллийг нотариатын шаардлагагүй, цаас хадгалан архивлахгүйгээр өөрсдийн ашиглаж буй системдээ хадгалах боломжтой болох юм.

Өнөөг хүртэл гэрчилгээ, сертификат зэргийг хуурамчаар үйлдэх үйлдлээс шалтгаалан хувь хүн, албан байгууллагад том эрсдэл үүсэх магадлалтай байсаар ирсэн. Тэгвэл энэхүү асуудлыг өгөгдлийг хамгийн аюулгүй, найдвартай хадгалдаг блокчэйн технологи ашиглан шийдвэрлэхээр COREX компани зорин ажиллаж байна.

 

СЭЗИС нь Дижитал, Энтрепренер, Нээлттэй их сургууль болох 2030 стратегийн зорилт, алсын хараандаа нийцүүлэн боловсролын аливаа гэрчилгээ, дипломыг эдийн засаг бизнесийн харилцаанд оролцогч талуудын хариуцлагатай, ил тод, бүртгэл тооцоотой, харилцан итгэлцэлд суурилсан байлгахыг зорилтоо болгон ажиллаж байна.

Мөн ЧСШВНХөтөлбөрийн төгсөгчид нь уламжлалт цаасан диплом биш блокчейнээр баталгаажсан диплом, гэрчилгээг авах ба ажил олгогчид шаардлагатай үедээ нэвтрэн авч баталгаажуулан итгэлцдэг нь энэхүү хөтөлбөрийн бас нэг онцлог юм. Аливаа хүн ямар нэг байгууллагад ажиллах хүсэлт илгээхэд цаасан дипломоо барьж явах шаардлагагүй блокчейнээр баталгаажсан цахим гэрчилгээ, диплом зэргийг магадлан нягтална гэсэн үг юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.