Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хил хаагдсанаас хойш Умард Солонгосын галт тэрэг анх удаа Хятадын  боомтод иржээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Умард Солонгосын хил дээр оршдог Хятадын Дандон хотод

Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны эхээр хаагдсан хилийн шугамаар Умард Солонгосын анхны галт тэрэг нэвтэрч, Хятадын Дандон боомт хотод ирсэн тухай эх сурвалжууд Ням гарагт мэдээлжээ.

Даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн хоёр улсын хооронд ачаа тээврийн галт тэрэг зорчихоор болсныг бас мэдээлсэн байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Умард Солонгос коронавирусийн ганц ч халдварын тохиолдол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгүүлээгүй байгаа.

Ачаа тээврийн галт тэрэг зорчуулж эхлэх талаар хоёр улсын албаныхан одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Умард Солонгосын галт тэрэг Дандон боомтод ирсэн тухай мэдээллийг Өмнөд Солонгосын Ёнхап, Японы Киодо агентлагууд тус тусын эх сурвалжаар баталгаажуулжээ.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хооронд бага хэмжээний худалдаа явагдаж байсан ч зөвхөн тэнгисийн боомтуудаар дамжиж байсан юм. Харин 1,300 гаруй километр урт үргэлжилдэг хуурай газрын хил нь бараг хоёр жилийн турш хаалттай байжээ.

 

Эх сурвалж: Reuters