Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны эрх баригчид үймээний үеэр амиа алдсан хүний тоог шинэчлэн зарлалаа

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Казахстаны прокурорын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үймээний үеэр амиа алдсан хүний тоог шинэчлэн зарлажээ.

Нийтдээ 225 хүн амиа алдсаны дотор цагдаа, цэргийн алба хаагч 19 хүн орсон байна. Энгийн иргэдээс гадна засгийн газрын “дээрэмчид, террористууд” хэмээн нэрлэж байгаа хүмүүсийн үхэл үүнд бас багтжээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 4,578 хүн шархадсаны 3,400 орчим нь хууль сахиулагчид юм байна.

Засгийн газрын эсрэг тэмцэлд нийт 20,000 гаруй хүн оролцсоныг Казахстаны прокурорын ерөнхий газар мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар 546 хүнд эрүүгийн хэрэг нээсний 44 нь терроризм, 19 нь хүн амины хэрэгт холбогдсон байна.

Казахстан улсад шинэ оны эхний өдрөөс шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөн нь засгийн газрын эсрэг тэмцэл эхлэхэд хүргэсэн юм. Тайван тэмцэл нь сүүлдээ хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн болж хувирснаар Казахстаны эрх баригчид ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүсэж байв.

Пүрэв гарагт тус байгууллагын энхийг сахиулагчид Казахстанаас гарч эхэлжээ. ХАБГБ-ын гишүүн таван улсын энхийг сахиулагчид хоёр долоо хоногийн дотор Казахстанаас гарч дуусах юм байна.

 

Эх сурвалж: Russia Today