Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байна"

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө. 

Тэрбээр "Улсын хэмжээнд 370 гаруй суурин цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар,

  • Нэгдүгээр тунд 2.2 сая
  • Хоёрдугаар тунд 2.1 сая
  • Дархлаа сэргээх нэмэлт тунд 955 мянга
  • Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байгаа. 

Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар өнгөрсөн иргэдийг дөрөвдүгээр тунд хамруулна.

Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж харвал 18-25 насны бүлгийнхний хамрагдалт хамгийн бага байгаа бол 60-аас дээш насныхан идэвхтэй байна" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: /2022.01.14/

https://www.facebook.com/iKonNews/videos/420473176493872