Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт авлига, хүнд сурталтай холбоотой асуудал анхаарал татах хэмжээнд байгаа талаар хөнджээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
 
АТГ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр иргэний мэдэх эрх сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт, зөвлөгөөнд оролцож, “Орон нутаг дахь авлигын нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.

УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалтад 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцжээ. 

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаагаар аймаг тус бүр ямар оноо авсан талаар Ц.Шинэбаяр танилцуулаад 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1,331 хэргийн 669 буюу  50.3 хувь нь орон нутгийн харьяалалтай хэрэг байгаа талаар мэдээлэв.

Тэр хэрээр орон нутагт авлига, хээл хахууль, хүнд сурталтай холбоотой асуудал анхаарал татах хэмжээнд байдгийг уулзалтад оролцсон сэтгүүлчид хөндөж байлаа хэмээн АТГ-аас мэдээллээ.