Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр цэнэглэдэг суудлын машины импорт өсжээ

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс өнгөрсөн оны эхний 11 сард онцгой албан татвартай суудлын автомашин 51,643 ширхгийг импортолжээ.  Энэ нь 2020 оны 11 дүгээр сарынхтай харьцуулахад 2,326 ширхэг буюу 4.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Үүнээс хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг суудлын автомашин 3,593 ширхгээр өссөн бол бусад суудлын автомашин 1,267 ширхгээр буурчээ.

Түүнчлэн Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. 2020 оны эхний 11 сард 1,463.6 мянган тонн, 2021 оны эхний 11 сард 1,399.9 мянган тонн автобензин болон дизелийн түлшний бүтээгдэхүүн импортолжээ.

“Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуульд заасан дагуу газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн , керосинд тонн тутамд 285.0 мянган төгрөгийн онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.