Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн оны чуулганы нэгдсэн хуралдааныг таслаагүй, хоцролгүй оролцсон УИХ-ын гишүүдийг шалгаруулжээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

2021 оны хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган 27 удаа хуралджээ. Нийт 61 удаагийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг таслаагүй, хоцролгүй оролцсон байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар удаалжээ. 

УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлж, баяр хүргэлээ хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.