Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Олон хүүхдийг эх барьж авсан ээжийн минь буян заяа надад ирж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл өнөөдөр эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо.

Шагналаа гардан авсных нь дараа түүний сэтгэгдлийг хуваалцахад "Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил, үүнээс Эрүүл мэндийн яаманд 20 гаруй жил ажиллалаа. Халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бодлогын бичиг баримт боловсруулахад хамт олон, ялангуяа ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-тэйгөө хамтран ажилласан. Сүүлийн үед Антикорона баг маш сайн ажиллаж, КОВИД-19-ийн эсрэг хамтдаа тэмцсэн. Миний авч буй шагнал нь манай багийн шагнал гэж ойлгож байна.

Би удам дамжсан эмч хүн. Ээж минь олон хүүхдийг эндэгдэлгүй эх барьж авсан эх баригч эмч хүн. Ээжийн минь олон хүүхдийг эх барьж авсан тэр буян заяа надад ирж байна гэж бодож байна. 

Би 40 гаруй халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллаж, эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багатай бүх дэгдэлтийг хамт олонтойгоо хамт давж гарсан" гэлээ.