Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт аймгуудад бүртгэгдсэн халдварын тохиолдол Улаанбаатар хотынхоос давав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Архангай аймгийн төв

Өнгөрсөн хоногт орон нутагт шинээр илэрсэн коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотынхоос давлаа.

Тодруулбал, өчигдөр улсын хэмжээнд 7,131 сорьцод PCR шинжилгээ хийхэд дотоодын халдвар 185-аар нэмэгджээ. Үүнээс дийлэнх нь буюу 51.3 хувь орон нутагт бүртгэгдсэн бол үлдсэн нь Улаанбаатар хотод илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Өмнөговь, Архангай аймагт хамгийн олон буюу 17-21 тохиолдол бүртгэгдсэн бол Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дундговь, Увс аймагт халдвар илрээгүй байна.

Халдвар бүртгэгдээгүй аймгуудаас Говьсүмбэрт хоёр, Увсад долоо, Булганд 19 хоног шинэ тохиолдол илрээгүй байгаа юм.

ДЭМБ-ын журмын дагуу дээрх аймгуудад коронавирусийн тохиолдол нэмж илрэхгүйгээр 28 хоновол халдваргүй бүс буюу "Ногоон бүс" гэж үзэх юм.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 389,251-д хүрсэн. Үүнээс 217,026 нь Улаанбаатар хотод, 171,679 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутгийн халдварын нөхцөл байдал (2021.12.24):

 
 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.