Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/a4Y085DvVL/

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг уг асуудлыг хариуцсан түр хороогоор хаалттай хэлэлцсэн. Хэлэлцээр одоогоор үргэлжилж байна. Тиймээс уг асуудлыг чуулгын хуралдаанд хаалттай горимоор хэлэлцүүлнэ үү" гэдэг санал гаргав.

Г.Тэмүүлэн гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулснаар "Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.