Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:16 2021/12/23

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1622215364799408

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

15:46 2021/12/23

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Манай улсад дунджаар 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа аж. 

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Тэгвэл тус хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлуулах талаар тусгажээ. 

15:23 2021/12/23

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан cap хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна. 

Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

13:53 2021/12/23

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.  Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тогтоолыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүслээ. Нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудал тул маргааш хүртэл АН-ын бүлэгт завсарлага өгөв. 