Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

5,995 хүн эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо буурсаар, 5,995 боллоо.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 2,076 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 3,919 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 36.5 хувь нь хөнгөн оноштой бол 66 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 758
  • Хүндэвтэр оноштой – 1,017
  • Хүнд оноштой - 267
  • Маш хүнд оноштой – 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 396 нь хүүхэд бол 95 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.

COVID-19 халдвартай холбоотой болон вакцинжуулалтын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.