Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Гурван хувийн хүүтэй зээлийг ирэх онд нэг их наяд төгрөгөөр үргэлжлүүлнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх гурван хувийн хүүтэй зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Цар тахлын хуулийг зургаан сараар сунгая гэж байгаа. Хуулийг нь сунгая гэж байгаа болохоос биш өнөөдрийн хувьд заалтуудыг хөндөөгүй.

Нэг заалтыг хөндөж оруулахаар боллоо. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал хөрөнгийн зардлыг хоорондоо зохицуулалт хийж болно гэж өмнө нь байсан. Долдугаар сарын 1-нд хийсэн өөрчлөлтөөр үүнийг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт орсон. Үүнийг хуулийн дагуу сунгая гэж ярилцсан.

Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/694664111911169