Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Залилах гэмт хэрэг өмнөх оноос 52% өссөн нь цахим залилан ихсэж буйтай холбоотой"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
wbur.org

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний 11 сард 23,348 болж, өмнөх оны мөн үеэс 842 (3.7%)-оор өсжээ. Үүнд, 

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721 (6%),
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256 (91.8%)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Залилангийн гэмт хэрэг эхний 11 сард 6.1 мянга байна. Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 38.4 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар тус тус өссөн үзүүлэлт нь цахимаар залилан үйлдэх тохиолдол ихсэж байгаатай холбоотой хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Арваннэгдүгээр сарын тухайд 3,689 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 313-аар буюу 9.3% өсжээ.

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 132 (17.7%)-оор,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 73 (3 дахин)-аар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 75 (2.1 дахин)-аар
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 66 (90.4%)-гаар
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 6 (4 дахин)-гаар өссөн нь голлон нөлөөлсөн аж. 

Бүртгэгдсэн гэмт хэрэг сараар:

 
ҮСХ