Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн зарлага болон цэвэр зээлийн хэмжээ ₮1.6 их наядаар өсжээ 

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. 

Эдийн засгийн үзүүлэлтээс харвал төлбөрийн тэнцлийн алдагдал 568.4 сая ам.долларт хүрчээ.Энэ нь урсгал дансны алдагдлаас шалтгаалсан. Урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд анхдагч орлогын дансны алдагдал өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав хэллээ. 

 
ҮСХ

Эдийн засгийн бусад статистик үзүүлэлтийг харвал: 

  • Мөнгөний нийлүүлэлт (М2) 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өслөө. 
  • Нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 173.4 тэрбум төгрөгөөр буюу 0.9%, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 19.2%-аар тус тус өссөн байна.
  • Нийт зээлийн өрийн үлдэгдлийн дүнд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 4.9%, чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 10% болжээ.
  • Төсвийн зарлага болон цэвэр зээлийн хэмжээ 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (13.4%) их наяд төгрөгөөр өссөн. Үүнд урсгал шилжүүлэг 2.1 (50.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.